Цар тахлын үед мэдрэлийн ядаргаанд орж байгаагийн ДОЛООН ШИНЖ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Цар тахлын үеийн депресс болон өвлийн улиралд хүний бие, сэтгэлзүйд гардаг өөрчлөлтийн улмаас танд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол арга хэмжээ аваарай.

Бид ажил, амьдралаа зохицуулах гэж явсаар ядарснаа ч анзаарахгүй байх үе бий. Та хэсэг хугацаанд нам гүм газар баймаар санагдаж байна уу. Мөн дараах шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн бол та мэдрэлийн ядаргаанд оржээ. Танд амралт тун их хэрэгтэй болжээ гэсэн үг.


Халдварт өвчин бүрт өртөөд байна уу?

Бие организм ядраад ирэхээр дархлаа маш сулардаг. Ийнхүү та бүхий л өвчинд өртөж эхэлнэ.

Хамраас тань цус гарч байвал...

Бие организм тань стрессд өртөж, ядарсны бас нэгэн шинж бол хамраас цус гарах юм.

Мартаж байна уу?

Стресс хураагдахад хүн барьсан тавьснаа мэдэхээ больдог. Мунгинаж эхэлснээр бухимдуу ч болно.

Үс тань унаж байвал

Өдөр 50-100 ширхэг үс унах бол хэвийн зүйл. Харин үс тань ихээр унаж эхэлсэн бол амсхийх цаг болжээ.

Таны сэтгэл хөдлөл их болсон бол...

Ядрах нь сэтгэл санааг тань унагаж, бухимдаж, санаа зовж, айж түгших зэргээр сэтгэл хөдлөлийн маш олон төлөв байдалд оруулдаг.

Хөлрөх

Гарын алга, хөлийн ул ихээр хөлрөх нь архаг ядаргааны шинж юм.

Сарын тэмдэг ирэхэд өвдөх

Ядаргаа, стресс нь гормоны өөрчлөлтөд хүргэж, биеийн баланс алдагдсанаар сарын тэмдэг ирэхэд өвдөлт ихээр мэдрэгддэг.

 

Top