"МОНОС" эмийн сан амралтын өдрүүдэд ч АЖИЛЛАЖ байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Монгол Улсад COVID-19 вирусний тохиолдол илэрч, улс орон даяар цах тахлын хатуу хатуу хөл хорион тогтоосон өнөөгийн цаг үед "Монос" эмийн сангийн эм зүйч, эм найруулагч болон нийт хамт олон өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эм эмнэлгийн хэрэгслээр ард иргэдэд тасралтгүй, жигд хүртээмжтэй үйлчилж байна.

Эм барааны нөөцийн хувьд бид зохиомол тасалдал үүсэхээс сэргийлж, харилцагч нартайгаа мэдээллээ солилцон, салбар эмийн сангуудаар гурав хоног тутам түгээлт хийхийн зэрэгцээ зонхилон тохиолдох өвчлөл болон Ковид-19 вирусээс сэргийлэх зайлшгүй шаардлагатай эмийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Үйл ажиллагааны хувьд "Монос" эмийн сан нь ажлын өдрүүдэд 08:00-20:00, амралтын өдрүүдэд 09:00-19:00 цаг гэсэн хуваарийн дагуу ажиллаж байна.

Мөн УОК болон Эрүүл мэндийн яам,Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өгсөн халдвар хамгааллын заавар зөвлөмжийг дагаж, Монос эмийн сангийн үйлчилгээний танхим, касс, лангуу тавиур, ажлын өрөө, ариун цэврийн өрөө зэрэг бүх өрөө тасалгаанд ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн компанитай хамтран тогтмол хийлгэж байна.

Хоёр цаг тутам болон шаардлагатай үед спирт болон зориулалтын жавелин, блезна зэрэг ариутгалын уусмалаар хүний гар хүрдэг бүх гадаргууг ариутган халдваргүйжүүлж байна.

Үйлчлүүлэгчдийн биеийн халууныг тогтмол үзэн тэмдэглэж, гар ариутгалын "Санитас" хэрэглэхийг зөвлөн, Цахим төлбөрийн аргуудыг ашиглахыг санал болгож, хүн хоорондын зайг 1,5-2 метрээр барьж оочер дараалал үүсгэхгүй ажиллахаас гадна, Ковид-19 вирусийн эсрэг "Хэрэглэгчийн булан"-г тохижуулан, түүнд дархлаа дэмжих С, Д, Цайр бусад амин дэмүүд, Салимон, Витагрипп зэрэг дархлаажуулах бүтээгдэхүүн, халдваргүйжүүлэх уусмалууд, гар ариутгах санитас, амны хаалт зэргийг нэг дороос бүгдийг авах боломжтой байдлаар бэлтгэж тавилаа. 

"Монос" группийн нүүр царай болж, ард иргэддээ үйлчилж буй нийт ажилчдийнхаа эрүүл мэндийг эрсдлээс хамгаалах зорилгоор нэг удаагийн амны хаалт, нүүрний хаалт, комбинзон, малгай, бээлий, гар ариутгагч, гарын шингэн саван, гарын цаасан алчуур зэрэг хамгаалалтын хэрэгслээр ажилчдаа бүрэн хангаж, дархлааг дэмжих зорилгоор Витагрипп, Салимон, Дархлаа дамжих цайг өдөр тутам хэрэглэж байна.  

Мөн үйлчлүүлэгчтэй шууд харилцдаг кассын орчинд тусгай хаалт байрлуулж, үйлчилгээгээ илүү түргэн шуурхай хэвийн явуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна.
 


Эх сурвалж: "Монос" эмийн сан

Top