Эмийн санч нүдний дусаалгыг андуурч олгосноос болж, үйлчлүүлэгчийн хараа огцом муудаж, нүдэнд нь гэмтэл учирсан зөрчил гарчээ.
Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "Хэрвээ энэ дусаалгыг нүд муутай, нүдний даралттай хүн, хүүхдэд хэрэглэсэн бол сохрох хүртэл аюултай байжээ. Тус дусаалгыг эмийн санч андуурч өгсөн ба тухайн иргэний ойрын хараа огцом муудаж, нүдэнд гэмтэл учруулж байгаа хэрэг гарлаа. Хэдийгээр бид тухайн эмийн санд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа боловч иргэн та авч байгаа бараа бүтээгдэхүүнээ сайтар хянах, лавлах шаардлагатай байгааг энэ удаагийн тохиолдол харууллаа. Эмчийн жороор үйлчлүүлж байхыг хүсье" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
mangols