Вискитэй KitKat худалдаанд гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Амттаны алдарт Nestle компанийн Япон дахь салбар анх удаагаа вискитэй шоколад худалдаанд гаргахаар болжээ.

Энэхүү шоколад нь цэвэр хар шоколад болон агууламж өндөр вискинтэй ажээ. Орцод нь Гана улсаас экспортолсон цэвэр какао болон Шотландын сайн чанарын виски багтсан байна.

Япон даяар энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах юм. Татварууд нэмэгдээд зах зээлд худалдах үнэ нь 300 йен буюу 2.88 ам.доллар байх ажээ.

Япон дахь борлуулалтаас шалтгаалан Европод худалдаалах эсэхийг шийдэхээр болсон байна.


Эх сурвалж: Live Japan, Nestle Japan

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top