Үхрийн цул мах 10500-13500, адуу 8500 төгрөг байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Өнөөдөр өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүргийн болон Орхон, Өвөрхангай аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна.

Нэг. Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 7200-7500 төгрөг, хонины цул мах 7500-8000 төгрөг, үхрийн ястай мах 9500-10500 төгрөг, үхрийн цул мах 10500-13500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7200 төгрөгийн үнэтэй байна. Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай махны доод үнэ 7200 төгрөг болж 200 төгрөгөөр нэмэгдсэн, хонины цул махны доод үнэ 7500 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан, үхрийн цул мах 10500-13500 төгрөг болж 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн, үхрийн ястай махны дээд үнэ 10500 төгрөг болж доод үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэж дээд үнэ 500 төгрөгөөр буурсан, ямааны мах 7000-7200 төгрөг болж 300-500 төгрөгөөр тус тус буурсан байна. Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины мах 6000-6500 төгрөг болж 100 төгрөгөөр, үхрийн мах 7000-8000 төгрөг болж 300-500 төгрөгөөр, адууны махны доод үнэ 5200 төгрөг болж 800 төгрөгөөр тус тус буурсан байна. Мах 85.5 тонн нийлүүлэгдсэн байна.

2. Баянгол дүүрэгт байрлах Таван Эрдэнэ, Хороолол, Барс-2, Барс-1 захууд, Модка, Зоос, Тэмүүлэл хүнсний дэлгүүр, 25 дугаар эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Хархорин зах хуваарийн дагуу амарч байна.

Барс-1 захад жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500, үхрийн ястай мах 11000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500, Монгол төмс 900, Монгол лууван 1500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1800, өндөг 370 төгрөгийн үнэтэй байна. Тус захад борлуулагдаж байгаа махны үнийг өмнөх өдөртэй харьцуулахад тогтвортой байна.

Таван Эрдэнэ, Хороолол, Барс-2 захуудад хонины ястай мах 7500-8800, хонины цул мах 8500-9000, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 11500-12500, адууны мах 8500-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд 1450-1500, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 900-1000, цагаан будаа 2500-3800, элсэн чихэр 2300-2500, Монгол төмс 800-1100, Монгол лууван 1000-1500, Монгол сонгино 2500-3500, Хятад сонгино 1500-2000, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

25 дугаар эмийн санд нэг удаагийн амны хаалт 300, даавуун амны хаалт 1000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1300-6000, спирт савлагаанаасаа хамаарч 2000 төгрөгийн үнэтэй байна.

3. Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Дөрвөн шонхор, Алтжин бөмбөгөр зэрэг зах, дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Нарантуул-2, Юмт бөмбөгөр зах хуваарийн дагуу амарч байна.

Алтжин бөмбөгөр захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8000, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, Алтан тариан дээд 1500, 1-р зэрэг 1250, 2-р зэрэг 1100, цагаан будаа 3000-4000, элсэн чихэр 2500, Монгол төмс 1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 1500, өндөг 380-400 төгрөгийн үнэтэй байна.

4. Баянзүрх дүүрэгт байрлах Грийн хүнс зах, Баянзүрх-2 зах, Шинэ сансар зах, Жанжин зах, Амар, Бумба, Гэр бүл, Оргил, Мөнх худалдааны төв, Видан, Эх дэлхий, Мах махан бүтээгдэхүүн зэрэг хүнсний дэлгүүрүүд, Цэн зи, Энх Өүлүн, Дөхөн фарм эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Амгалан, Офицер захууд хуваарийн дагуу амарч байна.

Баянзүрх-2, Грийн хүнс, Шинэ сансар захуудад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8500, хонины цул мах 8800-9500, үхрийн ястай мах 9500-10500, үхрийн цул мах 9800-12500, адууны мах 9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200-2300, дээд 1600, 1-р зэрэг 1300-1400, 2-р зэрэг 1000, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2400-2500, Монгол төмс 900-1000, Монгол лууван 1500, Монгол сонгино 3000, Хятад сонгино 1500-1800, өндөг 250-400 төгрөгийн үнэтэй байна.

Цэн зи, Энх Өүлүн, Дөхөн фарм эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-650, даавуун амны хаалт 1000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-17000, спирт савлагаанаасаа хамаарч 1500-2000 төгрөгийн үнэтэй байна.

5. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах, Алтай зах, 21 худалдааны төв, Зүүн алдар, Алаг тараг, Отгонтэнгэр, Загалтай, Сүлдэт оюун, Соёмбо хүнсний дэлгүүр, Уван дрекшим, Улз, Байдраг гурван сайхан, Цанжис, Эмиралд, Шинэ сэргэг эмийн сангууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Сэлэнгэ зах, Алтай зах, 21 худалдааны төвд худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-7700, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 9500, үхрийн цул мах 11000-11500, адууны мах 8500-9000, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1500-1600, 1-р зэрэг 1200-1300, 2-р зэрэг 950, цагаан будаа 2500-3500, элсэн чихэр 2500, Монгол төмс 800, Монгол лууван 1500, Монгол сонгино 2800, Хятад сонгино 1800, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

Уван дрекшим, Улз, Байдраг гурван сайхан, Цанжис, Эмиралд, Шинэ сэргэг эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 200-500, даавуун амны хаалт 700-2000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-11000, спирт савлагаанаасаа хамаарч 600-1500- төгрөгийн үнэтэй байна.

6. Хан-Уул дүүрэгт байрлах Фермерүүд, Сансар худалдааны төв, 52 зах, Бигэр алт зэрэг зах, дэлгүүрүүд, Монфарм, Оюут оргил эмийн сан тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Фермерүүд зах, Сансар худалдааны төв, 52 захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8000, хонины цул мах 8500-8800, үхрийн ястай мах 10000-10500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500-9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2200, дээд 1570-1600, 1-р зэрэг 1300-1320, 2-р зэрэг 900-970, цагаан будаа 2500-4000, элсэн чихэр 2300-3500, Монгол төмс 800-910, Монгол лууван 910-1500, Монгол сонгино 2800-3000, Хятад сонгино 2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

Монфарм, Оюут оргил эмийн сангуудад нэг удаагийн амны хаалт 300-500, даавуун амны хаалт 1500-2000, гар ариутгагч савлагааны хэмжээнээс хамаарч 1500-12000, спирт савлагаанаасаа хамаарч 800-4000 төгрөгийн үнэтэй байна.

7. Сүхбаатар дүүрэгт байрлах Саруул, ЮБ март, Ариун шүтээн, Ирээдүй, Төгс, зэрэг зах, дэлгүүрүүд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа.

Саруул захад худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 8500, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 12000, үхрийн цул мах 12500, адууны мах 9500, Алтан тариан дээдийн дээд гурил 2300, дээд 1700, 1-р зэрэг 1500, 2-р зэрэг 1000, цагаан будаа 3000, элсэн чихэр 2500-4000, Монгол төмс 1200, Монгол лууван 1800, Монгол сонгино 3500, Хятад сонгино 2000, өндөг 400 төгрөгийн үнэтэй байна.

8. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Үйзэн дэлгүүрт хяналт шалгалтыг хийлээ. Тус дэлгүүрт худалдаалагдаж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан гурил 1-р зэрэг 1400, цагаан будаа 2700, элсэн чихэр 2700, Монгол төмс 1400, Монгол лууван 2500, Монгол сонгино 3500, Хятад сонгино 2000, өндөг 500 төгрөийн үнэтэй байна.

9. “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-д 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 19, чатботод 7, и-баримт апликэйшнээр 5, дуут шуудангаар 5 иргэн тус тус хандсан байна.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top