Э.Эрхэс: Дэлхийд энэ салбарт эрчүүд хүч үзэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

“Хүмүүс намайг эрэгтэй юмуу, эмэгтэй юмуу гэж асуух тэр мөчид, би яг хийх ёстой ажлаа хийж чадсан юм шиг санагддаг. Тэгэж асуухад нь эмзэглээд байдаггүй. Харин ч надад хөгжилтэй байдаг” хэмээн ярих энэ залууг Э.Эрхэс гэдэг. Энэ эрин үедээ эерэг хандлагыг түгээж, бусдаас ялгагдах шинжээрээ онцгойрч чадаж байгаа түүнтэй ярилцлаа.


-Сайн уу, Эрхэс ээ. Цаг гаргаад манай уншигчидтай уулзаж байгаад баярлалаа...

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Эрэгтэй хүн маке ап артист /нүүр будагч/ мэргэжил эзэмшэд энэ салбартаа чадвараараа тодорч гарч ирж байгааг харахад сайхан байна. Бас сонирхолтой санагдлаа. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон талаараа яриач?

-Энэ мэргэжлээр явахад надад хамгийн их нөлөөлсөн зүйл нь манай сургууль гэж боддог. Би Хөгжим бүжгийн коллежийг 2018 онд мэргэжлийн бүжигчнээр төгссөн. Багаасаа л урлагийн сургуулиар хүмүүжсэн маань урлаг, уран сайхны гоо зүйн мэдрэмжийг илүү мэдэрч, тэр чиглэл рүү тэмүүлэхэд түлхэц болсон байх. Мөн сургуульд маань нүүр будалтын хичээл давхар ордог байсан. Энэ бүхэн нь миний нүүр будах авьяас болон хүсэл мөрөөдлийг бага багаар нээж өгдөг байсан юм болов уу гэж боддог. Миний хувьд 2018 оноос нүүр будалтын мэргэжлийн сургалтанд сууж, мэргэшиж эхэлсэн. Ингээд хүмүүст нүүр будалт хийж, сургалт явуулж эхэлснээс хойш маке ап артист мэргэжилдээ улам дурласан даа.

-Мэргэжлээсээ мэдэрдэг хамгийн сайхан зүйл...

-Миний энэ мэргэжил үнэхээр сайхан мэргэжил. Яагаад гэвэл хүмүүсийг гоё аз жаргалд бялхуулж чаддаг л даа. Сургалтанд ч бай будалт хийлгэхээр ирсэн ч бай хүмүүс өөрийнхөө гоо сайхныг тодотгож, өөрийгөө гоёор өөрчилж хөөрхөн сайхнаар харж байгаадаа маш их сатгэл ханамжийг авдаг. Үйлчлүүлэгчдийнхээ тэр байдлаас би ч гэсэн өөртөө маш сайхан энергийг авч чаддаг.

-Монголд эрэгтэй маке ап артист өөрөөс чинь гадна хэр олон байдаг вэ?

-Ховорхон доо. Миний мэдэхийн дөрөв таван л хүн байна.

-Бараг л гарын таван хуруунд багтахаар цөөхөн байдаг юм байна. Тийм ч болоод манай монголчууд эрэгтэй хүн нүүр будалт хийхээр “Эвэртэй туулай үзсэн” юм шиг ханддаг байх.

-Миний ажил чинь сошиалаар их идэвхитэй явдаг. Би өөрийнхөө чадварыг болон өөрийн хийж байгаа ажил бүтээлээ илүү бодитоор үнэлүүлэх дуртай байдаг. Тиймдээ ч шууд лайв хийж, олон хүний өмнө өөрийнхөө чадварыг харуулдаг. Миний нийгэмд өгөх гол дохио бол эрэгтэй хүн ингэж нүүрээ будаж чадаж байна. Будаг багсийн хүчээр эмэгтэй хүн шиг болж чадаж байна. Эрэгтэй хүн ингэж хувирч болоод байхад эмэгтэй хүн гоо сайхнаа улам тодотгоод гоё сайхан харагдах боломжтой гэдгийг л харуулах зорилгоор өөрийн нүүрэн дээрээ будалт хийж харуулдаг. Хүмүүс намайг “Эрэгтэй юмуу, эмэгтэй юмуу” гэхэд нь, би хийх ёстой ажлаа хийж чадсан юм шиг санагддаг Түүнд нь эмзэглээд байдаггүй. Харин ч надад хөгжилтэй санагддаг.

-Дэлхийн чиг хандлагын талаар...

-Манай Монголд л эрэгтэй маке ап артист шинэхэн үзэгдэл шиг харагдаж байгаа ч дэлхийд бол энэ салбарт эрчүүд л хүч үзэж байна шүү дээ.

-Өөрийн чинь биширдэг, үлгэр дууриал авахыг хүсдэг ямар маке ап артист байдаг вэ?

-Миний шүтэн биширдэг “Тэр хүн шиг л болчих юмсан” гэсэн гадаадын артист бол Жеймс Чарли гээд залуу байгаа. Одоо 21 настай. Маш амжилттай яваа бүтээлч залуу байгаа. Түүнээс их үлгэр авдаг.

-Хүмүүс ярьдаг л даа, “Би будах ямар ч авьяасгүй” гээд л...Тэдгээр эмэгтэйчүүдэд юу гэж зөвлөх вэ?

-Ер нь бол хүмүүс нэг хувийн авьяас 99 хувийн хичээл зүтгэл байхад ямар ч ажлын салбарт амжилт гаргаж чаддаг. Манай бүсгүйчүүд оролдоод л хаячихдаг. Угаасаа эхлэл хэцүү. Хүмүүс эхлэлийн тэр хэцүү үеэс шантраад “Би чадахгүй юм байна. Би авьяасгүй юм байна. Би гарын дүйгүй юм байна” гээд зүгээр л хаячихдаг. Энэ бол маш буруу. Мэдээж нүүр будалт таны харсан шиг тийм амархан биш. Гэхдээ та нүүрээ гоё будаж сурахыг үнэхээр хүсэж байгаа бол, өөрийгөө өөр өнцгөөс харж шинэлэг мэдрэмжийг авмаар байгаа бол ядаж нэг сар хичээгээд үзэх хэрэгтэй. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн байхын утга учрыг Э.Эрхэсээс харж болохоор санагдлаа. Хүний хийж сурсан зүйл гэдэг үнэхээр бахдам. Нүүр будалтын энэ салбарт өөрийн мэдлэг чадвараараа торойн гарч ирсэн түүний ирээдүйн зам нь дардан байг.

МАКЕ АП АРТИСТ Э.ЭРХЭСИЙН ЗӨВЛӨГӨӨ

Эмэгтэй хүнд заавал байх ёстой нүүр будалтын хэрэгсэл

Нэгдүгээрт, суурь primer. Үүнийг өөрийн арьсны онцлогтоо тохируулан зөв сонгож чадвал будалтыг бүтэн өдрөөр барьдаг. Мөн олон давхар нэмэлт будалтаас арьсыг хамгаална. Хоёрдугаарт, түгжигч пудр буюу нунтаг пудр. Эмэгтэйчүүд нунтаг пудрыг арьс хуурайшуулж, будалтыг зузаан болгодог гээд хэрэглэхээс зайлсхийдэг. Гэхдээ энэхүү бүтээгдэхүүн нь крем дээр нарийн ширхэгтэй тоос тоосонцор, шороо зэргийг наалдуулалгүй гаднын бохирдлоос хамгаалдаг. Хувцсанд ч гэсэн нүүрний будаг тогтоохгүй. Тиймээс бүсгүйчүүд маань будалтын эхэнд суурь primer, төсгөлд нь түгжигч пудрыг заавал ашиглах хэрэгтэй.

Нүдээ будахад анхаарах зүйл

Тень тавих: Нүдний будалтыг нүдний аяганы яснаас дотогш талбайд хийнэ. Хүнхэр яснаас давуулж болохгүй. Хэрвээ давуулах бол жоохон уусгаж будах хэрэгтэй. Хүний нүдний хэмжээ хоёр өөр байдаг учир заавал нүдээ нээж байгаад суурь өнгөө тавих хэрэгтэй. Аньж байгаад будвал хэмжээ зөрж солжир харагдана. Суурь өнгөө хэмжээсийн дагуу тавьсны дараа бусад өнгөө уусгаж өгнө. Нүдний теньний өнгө сонгохдоо анхаарах зүйл бас бий. Арьсны өнгөнөөс хамаараад тениэ сонгоно. Цайвар, шаргал өнгийн арьстай хүмүүст хүйтэн өнгө, бор шаргалдуу арьстай хүмүүст дулаан өнгийн тень зохино.

Контур тавих: Нүдний хэлбэрийг засах үүднээс контур ашигладаг. Контур зурахдаа нүдний төгсгөлөөс зурсан хөмсөгний төгсгөлийн дагуу хооронд багсаа диагналдан барьж байгаад зурна. Ингэхдээ контурын сүүл хэсэг нүдний өндөрлөг хэсэгтэй тэнцүү байна гэдгийг санаарай. Контур ашигласан тохиолдолд сормуусны голоор үлдсэн зай ялгараад байдаг. Тухайн хэсгээ хар, бор өнгийн нүдний харандаагаар будаж өгөөрэй. Тэгж байж илүү гүйцэтгэл сайтай болно. Бас нэг юм сануулахад контураар нүдээ хүрээлэхээр агшчихсан юм шиг харагддаг. Тиймээс хүрээлж эсвэл нүдний ухархай хэсэг хүртэл зурах хэрэггүй.

Маск зүүж байгаа энэ үед нүүрээ будахдаа: Энэ үед тослог бага агуулсан крем ашиглах нь зөв. Эсвэл нарны тос түрхээд, арьсныхаа өнгөнд тохирсон base түрхэж болно. Улайлттай арьстай охид ногоон суурьтайг түрхвэл арьсны өнгийг өөрчилж жигд болдог. Жоохон бордуу бол tone up буюу арьсны өнгийг сэргээж өгдөг base хэрэглэвэл зүгээр. Арьсны өнгө холилдсон бол өнгө жигдэлдэг base түрхээрэй. Уруулын будагны хувьд усан тинт ашиглаарай. Усан тинт нь уруул хуурайшуулахгүй, масканд наалдахгүй, удаан тогтоцтойгоос гадна уруулын өнгийг тодотгож өгдөг.

Кремийг зөв сонгох тухайд

Кремийг ердөө өөрт таалагдсан эсвэл арьсны өнгөнөөс нэг өнгөөр дээш гэсэн бодлоор сонгож болохгүй. Яг таг арьсны өнгө, онцлогтоо тохируулах хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд гар эсвэл нүүрнийхээ аль нэг хэсэгт түрхэж үзчихээд сонгодог. Энэ маш буруу арга. Уг нь нүүр, хүзүү, цээжний заагт түрхэн хоорондын өнгө нийцэж байвал арьсны өнгөнд таарсан гэж үзэх хэрэгтэй. Нэгэнт крем сонголтын талаар ярьж байгаа юм чинь зөв түрхэх талаар зөвлөгөө өгье. Юун түрүүнд поролон биш багс ашиглан кремээ түрхэх хэрэгтэй. Поролон нь кремийг уусгах, багс нь тараах үүрэгтэй. Иймээс поролон ашиглан түрхсэн крем шавааралдан, илүү зузаан болдог. Зузаан тараагүй кремнээс болж инээх, ярих явцад хацар, нүдний хэсэгт зураас үүсдэг. Харин багсаар будахдаа үзүүр буюу өнгөөр ялгаж өгсөн хэсгээр нүүрний судлын дагуу нүүрний захаас төв рүү гэсэн чиглэлээр хөнгөхөн тарааж түрхэх хэрэгтэй. Бүтэн чанга дарах юм бол крем шавж, зузаан болдог. Амьтны үсэн багсыг хуурай бүтээгдэхүүн, синтетик багсыг шингэн тослогтой бүтээгдэхүүн дээр ашиглаарай.

Хөмсөг будахдаа анхаарах зүйл

Хөмсөг нүүр будалтын 70 хувийг эзэлдэг. Хөмсөгний будгийг сонгохдоо нүдний өнгөтэйгээ дүйцүүлэн сонгох хэрэгтэй. Хөмсөгний бүтээгдэхүүн тохируулан хэрэглэх хэрэгтэй. Хөмсөгний mascara нь үсний өнгийг сэргээж өгдөг. Өтгөн эсвэл бага зэргийн шингэвтэр мөртлөө хэлбэр сайтай хөмсөгтэй бүсгүйчүүд хэрэглэвэл тохиромжто. Эсвэл цайвар шаргал өнгөөр үсээ будуулсан хийгээд төрөлхийн бор хөмсөгтэй бол цайвар шаргал өнгийн mascara-г хэрэглээрэй. Хөмсөгний cushion-ийг өтгөн хирнээ хэлбэр муутай хөмсгийг хэлбэржүүлэхэд ашигладаг. Ийм төрлийн хөмсөгтэй бүсгүйчүүд харандаа, тень зэргээр хэлбэртэй болгож будсаны улмаас хэтэрхий тод бараан болгочихдог. Харин cushion нь хэлбэрийг нь засаж бага зэрэг тодотгож өгдөг юм. Хөмсөгний тень нь cushion-оос арай тодовтор хөнгөн, хуурай бүтэцтэй. Үүнийг хөнгөн нимгэн харагдуулахын тулд хэрэглэж болно оо. Хөмсөгний гель гаргалт сайтай, тогтоц удаан бүтээгдэхүүн. Ер нь мэдрэмжтэй ашиглахгүй бол хөмсгөө гоё болгож болно, эсвэл бүр муухай ч болгож болно. Хөмсөгний харандаа анх будаж эхэлж байгаа хүмүүс хөмсөгний харандаа ашиглавал зүгээр. Хөмсгөө зөв будаж сураад ирэхээр бусад бүтээгдэхүүнээ хэрэглэж үзээрэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bjne(66.181.161.112) 2021 оны 01 сарын 31

Amjilt

0  |  0
Төмөрөө(66.181.186.187) 2020 оны 12 сарын 31

Баярлалаа.\nШинэ оны мэнд дэвшүүлж, аз жаргал эрүүл энх ажлын өндөр амжилт ерөөе!

0  |  0
Иргэн(64.119.21.76) 2020 оны 12 сарын 14

Маш мундаг залуу бнаа АМЖИЛТ

0  |  0
зочин(122.201.31.25) 2020 оны 12 сарын 10

хоолойндоо төвөнхтэй улцаандаа боовтой хүүхэн юм уу ?

0  |  0
Эрхэстээ(66.181.161.92) 2020 оны 12 сарын 09

Ээ чааваас гэж өөр хэлэх үг алгоо

0  |  0
(49.0.212.165) 2020 оны 12 сарын 09

Эмэгтэй юм байх л гэж бодлоо шдээ, одоо ийм л болоод байгаа юм даа. Зөрөөд эмэгтэйчүүд нь хүнд машин механизм, том тэрэг, бүр цахилгаан хийн гагнуурчин болж ирээд байгаа юм даа

0  |  0
nicht nicht nicht (202.126.89.172) 2020 оны 12 сарын 09

HASSLICHES SCHWEIN...

0  |  0
wow(192.82.78.153) 2020 оны 12 сарын 09

art

0  |  0
Эр(202.179.25.144) 2021 оны 01 сарын 06

Эр эм нь мэдэгдэхгүй ийм шавхдаснудыг сурталчилдгаа зогсоо.

0  |  1
Top