Монгол-Оросын хамтарсан "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэглэгийг "Олон улсын тээврийн шилдэг байгууллага"-аар шалгаруулж, тус байгууллагын дарга Т.Очирхүүг "Шилдэг менежер"-ээр тодруулснаа Их Британийн Оксфорд хотод байрладаг "Европын бизнес чуулга" олон улсын шагналын хороо мэдэгдлээ. Тус нийгэмлэгийн дарга Т.Очирхүү шагналаа гардан авахаар өчигдөр Их Британийг зорьсон байна. Дээрх байгууллага Монгол Улсын төмөр замын салбарт хийж буй цогц шинэчлэлийн бодлого болон зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр олон талт үйл ажиллагаа явуулж байгааг нь үнэлж энэхүү шагналыг хүртээж байгаа юм байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )