2880 айлыг яаралтай нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

  Нийслэлд үер усны онцгой аюултай бүсэд 2880 өрх аж төрж байна. Эдгээр айлыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Хан-Уул дүүргийн XIII хорооны VII хэсгийн задгайд 220, Сонгинохайрхан дүүргийн XXII хорооны төмөр замын 324, 335, 347 дугаар зөрлөг орчимд 50, Жаргалант тосгонд 100, Налайх дүүрэгт цэргийн ангийн урд талд 300 гэхчилэн нийт 670 ам метр газарт шинэ суурьшлын бүс байгуулж, дээрх айлуудыг буулгахаар төлөвлөжээ. Уг шинэ бүсэд дэд бүтэц байгуулах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгоход 34.87 тэрбум төгрөг төсөвлөжээ. Эдгээрээс зөвхөн 423 айлыг нэн даруй шилжүүлэхэд 171.3 сая төгрөгийн зардал гарах юм байна. Цаашид үерийн далан шуудууг таглах, зүй зохисгүйгээр хөндөгдсөн газрыг нөхөн сэргээх, аюултай бүсийн хязгаарыг тогтоон тэмдэгжүүлж кадастрын зурагт оруулах, иргэдэд анхааруулга өгөх мэдээллийн самбар тавихаар болжээ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top