Хоолны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эдгээр хүнсний зүйл хүний биед огтхон ч хэрэггүй. Бас хортой.
Чипснүүд
Давс, өөх, амт нэмэгчүүд. Хамгийн хортой хүнс. Чипс таныг авс руу л дөхүүлнэ үү гэхээс сайн зүйлд хүргэхгүй.
Пончик
Чихрэн бөмбөг л гэсэн үг. Өөхлөг чихрэн бөмбөгийг бүү ид.
Сүүтэй амтлаг өглөөний хоол
Глютен болон сахарын холимог нь хоол боловсруулах системийг тань өөрчилнө.
Цагаан шоколад
Ер нь бол энэ нь шоколад биш. Цагаан шоколаданд какао нь ердөө 35 хувь байдаг. 24 халбага сахар орсон байдаг гээд бод.
Шарсан төмс
Үүнийг хортой гэдгийг та мэдэх байх. Жижиг савтай нь л гэхэд 500 калор илчлэгтэй.
Хийжүүлсэн ундаанууд
Үүнийг хэрэглэдэг бол та чихрийн шижин өвчтэй болохдоо бэлэн бай.
Цагаан талх
Ямар ч хэрэгтэй бодис ороогүй, бөөн нүүрстөрөгч, калор.
Давслаг жигнэмэгүүд
Жингээ барьж байгаа бол энэ танд бүр ч хэрэггүй. Бөөн илчлэг.
Хиам
Үүнийг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ашигтай зүйл юу ч үгүй, хортой, таргалуулдаг хүнс.
Савтай жүүс
Энэ нь жүүс биш. Энэ нь устай хольсон угаалгын нунтаг+консервантууд, амт оруулагч юм.
Бэлэн соуснууд
Будаг, амт оруулагч нь үүнийг амттай мэт болгож байгаа ч огт хэрэггүй зүйл шүү.
Цөцгийтэй зайрмаг
Жимстэй, вафельтай, шоколадтай гээд олон төрөлтэй энэ зайрмаг ходоодны дайсан.
Сэтгэгдэл ( 1 )
Сүүлийн үед ажиглаад байхад манай монголчууд идэж ууж байгаа хоол ундаа их муулдаг болж дээ.Хүн бүр өөртөө тохируулаад хэрэглэвэл эм л болох байх энэ хоолоо муулаад байгаа хүмүүс өөрсдөө юу иддэг бол......