Оюутнуудыг цагийн ажлаар хангана

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 21

Хөдөлмөр эрхлэлтийн жилийн хүрээнд улсын хэмжээнд долоон хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний нэг нь оюутны хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг 18.3 мянган ажлын байранд цагийн ажлаар хангах юм. Ажилтай болохыг хүсэгсэд Нийслэлийн хөдөлмөрийн биржийн дэргэд Оюутны хөдөлмөрийн бирж, МУИС, ШУТИС, ХААИС, СЭЗДС, ХИС зэрэг сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хандах учиртай. Ажил олгогчдын санал болгож буй эдгээр ажлын байр нь баталгаатайн дээр оюутнууд цагийн 1000-2000 төгрөгийн хөлс авах юм. 2009 оноос Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэхүү хөтөлбөр нь ажил олгогчдыг дэмжих замаар оюутнуудыг хичээлийн бус цагаараа хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх, суралцаж мэргэжлийн дагуу аж ахуйн нэгжид дадлагажих боломжийг олгодог.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top