Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2-р багийн өндөр настан Б.Түдэвийн гэрт арванхоёрдугаар сарын 8-ны шөнө гал гарч, азаар гэрт байсан хүмүүсийг эсэн мэнд гаргажээ.
Эрүүл мэндийн төвийн жолооч Ц.Одхүү ажил үүргээ гүйцэтгэж яваад гал гарч байхыг анх олж харсан ба тэр даруй айл руу очиж, дотор нь байсан гурван хүний амь насыг аварсан байна.
Жолооч Ц.Одхүүг очиход өндөр настай хоёр буурал, хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн гэртээ байжээ.
Алтанбулаг сумын иргэд өвлийн хүйтэн, хүнд хэцүү цагт галын аюулд өртсөн Б.Түдэв гуайнд туслах аян өрнүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
bayar hvrgeiee
Mundag , saihan setgel gedeg hamgiin deed niguulsel bayarlalaa tand
баяр хүргэе мундаг хүн юм.