Бүсгүй таныг чимдэг зүйлүүдийн нэг болох булбарайхан уруулаа өнгөлөг байлгах аргуудаас хүргэе. Өнгө сайтай уруул нь хүнийг эрүүл, үзэсгэлэнтэй харагдуулдаг. Ялангуяа эмэгтэй хүний гоо сайхныг тодотгож байдаг уруул ямар шалтгаануудын улмаас өнгөө алддаг вэ?
-Цай, кофе их хэмжээгээр уудаг бол
-Тамхи татдаг бол
-Шингэн юм бага уудаг бол
-Ходоод өвдөж байгаа үед
-Зүрх судас, амьсгалын замын өвчтэй үед уруул өнгө муутай, цонхигор байдаг.
Уруулаа өнгөлөг байлгая гэвэл:
-Лемоны шүүс нь уруулыг улаан болгоход тустай. Цэвэр шүүс ууж, лемоныг байнга хэрэглэснээр та дотор эрхтэнээ ч цэвэрлэнэ. Дотор эрхтэн эрүүл бол нүүр царай өнгөлөг, уруул улаан байдаг.
-Уруулдаа шөнөд зөгийн бал түрхээрэй. Уруулаа будчихсан юм шиг үр дүнг үзүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.
-Ус чухал. Шингэн зүйл, ялангуяа ус сайн уу. Энэ нь зөвхөн уруулыг ч биш арьсыг өнгөлөг байлгана.
-Халуун, хүйтэнд хамгийн амархан өртдөг, нимгэн арьс бол уруулынх. Тиймээс уруулдаа байнга тэжээл өгч, зориулалтын тос, вазелин түрхэж байгаарай.
-Эцэст нь уруулын арьсаа хааяа гуужуулж байх. Хүчтэй гуужуулагчаар үр гэсэн үг биш шүү. Зөөлөн үстэй сойзоор массаж хийх маягаар уруулын үхэжсэн арьсыг гуужуулж байгаарай.
Сэтгэгдэл ( 0 )