Г.Дөлгөөн: 33.9 мянган зээлдэгчийн Ипотекийн зээлийг шийдвэрлэсэн

2020 оны 12 сарын 13

Монгол Улсын засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдан, цар тахлын үед ард иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих зарим арга хэмжээг авсан талаар яг одоор танилцуулж байна.

Энэ үеэр Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн Ипотекийн зээлийн асуудлаар дараах товч мэдээллийг өглөө.


Тэрбээр "Нэг сарын хугацааны хөл хориотой холбоотойтойгоор Төв банк хэд хэдэн шийдвэр гаргасан. Тэр дундаа Ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог Монголбанк, Сангийн яам, арилжааны банкнуудын төлөөллүүд холбогдох шийдвэрүүдээ гарган, Ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэж байна.

Нэг сарын хугацаанд нийтдээ 38,8 мянган иргэний 2.1 их наяд төгрөгтэй холбоотой хүсэлт ирсэн. Үүнээс 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлүүдийг шийдсэн. Татгалзсан зээл нэг ч байхгүй, бусад зээлүүд нь судалгааны хэмжээнд явж байгаа. Хариу гараад явна" гэв. \Өнөөдрийн мэдээллийн үеэр Г.Дөлгөөний зүгээс өгсөн бусад мэдээллийн дэлгэргүйг ЭНД дарж уншана уу.


ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(202.9.40.189) 2020 оны 12 сарын 13

Зээл шийдсэн зүйл бол аахгүүү, эргэн төлөлтөд өөрчлөлт хийсэн... Бүтцийн багахан өөрчлөлт

0  |  0
Top