Хойд хөрш “Ангара-А5” хүнд даацын пуужинг хоёр дахь удаагаа туршилтаар хөөргөлөө.
“Ангара-А5” хүнд даацын зөөгч пуужинг Архангельск мужийн Плесецк сансрын буудлаас хөөргөсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамны Мэдээлэл, олон нийтийн харилцаа холбооны албанаас мэдээлэв.
Пуужин хөөргөх үйл ажиллагаа хэвийн явагдсан байна.
“Роскосмос” нь “Ангара” зөөгч пуужингийн даацыг нэмэгдүүлэхэд 20 тэрбум рублийг зарцуулжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яам “Роскосмос” компанитай гэрээ байгуулж, “Ангара-А5” загварын пуужин тээвэрлэгч дөрвийг худалдаж авахаар болсон юм.
“Роскосмос”-ын ерөнхий захирал Дмитрий Рогозины мэдэгдсэнээр “Ангара” нь экологийн цэвэр хөлөг аж. “Ангара”-г анх бүтээснээс хойш “Ангара-1.2”, дунд оврын “Ангара-А3”, хүнд даацын “Ангара-А5”, сайжруулсан “Ангара-А5М”, “Ангара-А5В” гэсэн загварууд гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )