Тив алгасагч баллистик пуужин харваж турших гэж байгаагаа бие биедээ мэдэгдэж байх тухай гэрээг Хятадтай байгуулахыг АНУ эрмэлзэж байгаа тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайдын цөмийн бодлого болон үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх асуудал эрхэлсэн дэд туслах Ричард Жонсон мэдээлсэн байна.
“БНХАУ саяхан тив алгасагч баллистик пуужин харваж турших гэж байгаа тухайгаа АНУ-д урьдчилан мэдэгдсэн нь эерэг хандлага юм. Үүнд нь хариу барих үүднээс АНУ ч бас Minuteman-3 баллистик пуужингийн төлөвлөгөөт туршилт хийх тухайгаа Хятадын талд нэг удаа урьдчилан мэдэгдсэн билээ. Гэхдээ пуужингийн туршилтын тухай хааяа нэг биш, харин тогтмол мэдэгдэж байх талаар ямар нэгэн хэлбэрийн жинхэнэ гэрээтэй байх нь илүү сайн байх билээ” гэж Пентагоны дээрх төлөөлөгч Вашингтоны Стратегийн болон олон улсын судалгааны төвд цөмийн асуудал хэлэлцсэн бага хурал дээр мэдэгджээ. Түүний хэлснээр, ийм тохиролцоо нь АНУ, Хятадын хооронд “үүсэж болзошгүй эрсдэлийг багасгахад” тус дөхөм үзүүлэх юм.
Сэтгэгдэл ( 2 )
Ану хүссэн үедээ гэрээгээ зөрчдөг. Гэрээнээс гардаг. Харин бусад орныг хянах гэж шаарддаг.
Бүх юмийг АНУ зохицуулж чадахгүй ш дээ