Дэлхийн улс орнуудын анхаарлыг хамгийн их татаж байгаа энэ сэдвээр нухацтай ярилцаж, тулгамдаж байгаа асуудлыг оновчтой шийдвэрлэх гарцыг хамтдаа олно гэдэгт итгэж байна гэж Ерөнхий сайд хэлэв. Манай улс “Атрын III аян” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангах бүрэн боломжтой болсон. Энэ жил үүнээс илүү ургац хураах төлөвтэй байна. Харин одоо хүнсний аюулгүй байдал, чанарт Засгийн газар онцгой анхаарч, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангахын тулд чанар, тухайн бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалт гээд асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байгаа гэж тэрээр тэмдэглэлээ. Иймээс салбарын болон бусад холбогдох яам, агентлаг, нийслэл хот, мэргэжлийн холбоо, иргэний нийгэм, олон улсын байгууллага ажлаа уялдуулж, “Хүнсний аюулгүй байдал-2011” зөвлөгөөнд санаачлагатай, идэвхтэй, хариуцлагатай оролцохыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болгов. Зөвлөгөөнийг Монголын хүнсчдийн холбоо голлон зохион байгуулах юм. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )