Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээс Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран жил бүр зохион байгуулдаг "Робокон" тэмцээн энэ сарын 19-нд “Тэмүүжин" хүүхдийн спорт цогцолборт боллоо. Тэмцээнд их, дээд сургуулийн 14 баг оролцож, эхний дөрвөн байрт ШУТИС-ийн багууд шалгарлаа. Гранпри шагналыг тус сургуулийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн “Теlесоm" баг хүртэж, энэ оны наймдугаар сарын 28-нд Тайланд улсад болох Олон улсын "Робокон Бангкок-2011" тэмцээнд оролцох эрхийн бичиг гардав. "Робокон-2011" тэмцээний удаах байруудад ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн "Skymasters 1" баг, Компьютерийн техник, менежментийн сургуулийн "Mobinet" баг, Механик инженерийн сургуулийн "Skymasters 2" баг шалгарчээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл ( 0 )