Жо Байден олны өмнө вакцин хийлгэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден ирэх долоо хоногт олны өмнө коронавирусний эсрэг вакцин хийлгэх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ талаар CNN телевизийн мэдээнд өгүүлснээр шинэ Ерөнхийлөгч америкчууд коронавирусний вакцины үр дүнд бүрэн дүүрэн итгэхгүй байгаа учир ковидын эсрэг вакцинд итгэх хэрэгтэйг өөрийн биеэр харуулахаар ийнхүү шийджээ.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар нь “BioNTech” болон “Pfizer” компанийн вакциныг онцгой байдлын үеийн түргэвчилсэн журмаар бүртгэсэн юм.

АНУ-д вакцинжуулалт даваа гарагт эхэлсэн билээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр АНУ-д халдварын тохиолдол 17 саяд хүрч, 307 мянга гаруй хүн нас баржээ. Тус улсад хоногт 202 мянган хүн өвчилж, халдварын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.

 

Top