УНТЭ бөөрний чулууг ЛАЗЕР ЭМЧИЛГЭЭГЭЭР эмчлэх боломжтой боллоо 

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) бөөр, шээсний замын чулууг лазер эмчилгээгээр эмчлэх боломжтой боллоо.

Манай улсын хувьд бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол нэг том шат ахин лазераар эмчилдэг болж байгаа юм. Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт "Хүрээ ротари" клубын санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн глобал грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өнөөдөр (2020.12.17) албан ёсоор хүлээлгэн өглөө.

Энэ төрлийн лазер аппаратгүй байхад жилдээ 20 орчим өвчтөнийг гадаад улс руу эмчилгээнд явуулдаг байсан бөгөөд иргэнээс ойролцоогоор 10 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан. Харин одоо бид гадаад урсгалыг зогсоож иргэд өөрийн улсдаа эмчилгээ үйлчилгээ авах боломж нээгдэж байна.
 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.73.251) 2020 оны 12 сарын 18

Мундаг байна, амжилт

0  |  0
Top