Улаанчулуут дахь эмнэлгийн хог хаягдлыг "Ковид-19"-тэй холбоогүй гэж үзжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Эмнэлгийн аюултай хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлт, устгалын байдалд хийж буй хяналт, Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн аюултай хог хаягдал хаясан асуудлыг шалгасан талаар Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ
 

 

Хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс "Элемент медикал" ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийжээ. 

Шалгалтаар тус компани нь өөрийн ландфиллын талбайд ил задгай хаягдсан байсан 350 кг эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг автоклавт халдваргүйтгэн, ачилт хийсэн сав, болон автомашиныг зааврын дагуу халдваргүйжүүлсэн байна. Тус ландфиллын талбай нь ахуйн хог хаягдлын цэгийн хашаан дотор байрладаг бөгөөд тусдаа хашаагүй, хамгаалалт муутай, гаднаас ил задгай хог хаях бүрэн боломжтой байсан аж. Мөн халдваргүйжүүлсэн хог хаягдлыг нэг бүрчлэн шалгахад хамгаалах хувцас, комбинзон дээр Урантуяа гэсэн нэр бичсэн, 2013, 2014 оны өсгөвөр, Өмнөговь 2013, 201-300, 2014 оны хоёрдугаар сарын 11 гэсэн тэмдэглэгээтэй хайрцагтай тубе байгаагаас харахад судалгаа шинжилгээний ажилд ашиглаж байсан байж болзошгүй байна.

Экологийн цагдаагийн албанаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирсэн хог хаягдлын гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа ба Улаанчулуутын хогийн цэг дээр хаясан эмнэлгийн хог хаягдал нь Ковид-19-тэй холбоогүй болох нь эхний байдлаар тогтоогджээ. 

Top