Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийг удирдаж байсан дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэснээс гадна одоо ажиллаж байгаа 7 хүнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус үйлдвэрийн дарга нар болон дээрх долоон хүнд холбогдох хэргийг шалгаж үзээд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч “нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай” хэмээн буцаажээ. Тэдэнд “албан тушаалаа урвуулан ашиглаж уг үйлдвэрийн хөрөнгөөс 149.6 сая төгрөгөөр орон сууц, гарааш худалдан авсан” гэх мэдээлэл байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )