Сэлэнгэ аймагт 6 хоногийн дараа ШИНЭ ТОХИОЛДОЛ батлагдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 23

Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагийн байдлаар  коронавирусний 1 тохиолдол батлагджээ. Тус аймагт энэ сарын 16-22-ны өдрийг хүртэлх хугацаанд шинээр халдвар бүртгэгдээгүй байсан юм. Шинээр илэрсэн нэг тохиолдол нь халдварын ойрын хавьтал бөгөөд тусгаарлалтад байсан, давтан шинжилгээгээр халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өгч буй мэдээллээр коронавирусний  дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны  нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан.

Дээрх сумдад барилгын материалын худалдааг 10:00-14:00 цагийн хооронд, Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, нотариат зэрэг 17 төрлийн үйл ажиллагааг халдвар хамгаалал, дэглэм журмын хүрээнд ажиллуулахаар, бусад сумдад хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг батлан сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа аж.

 

Top