Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат, МСЭН-ийн 60 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан 15 залуу сэтгүүлчдийг ивээн тэтгэж БНХАУ-ын нийслэл Бээжин хотод аялуулав. Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжилд дөрөв дэх засаглалын төлөөлөгчид байнга идэвхтэй оролцож, мэдээ мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэж байгааг нь үнэлж ийнхүү шагнажээ. Сэтгүүлчид зам зуураа “Цагаан хэрэм”-ийн гайхамшигтай танилцаж, далайн парк, “Бээжин-2008” олимпийн их наадмын тоглолт болсон “Шувууны үүр”, “Усан шоо” цогцолборыг үзэж, Тянь Ань Миний талбайгаар зугаацжээ. Сэтгүүлчид Эрээн хотоор дайрч зах зээлийн худалдаа арилжааг сонирхож, уран бүтээлийн багагүй олзтой ирсэн байна. “Аавын бийд хүнтэй танилцаж, агтны бийд газар үз” хэмээн монголчуудын ярьдаг нь үнэн юм гэж хилийн “дээс” алхсан залуу сэтгүүлчид сэтгэл хөдлөн ярьж байлаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )