АНУ-ын “Moderna” компанийн вакцин Их Британид илэрсэн коронавирусний мутацад орсон омгоос хамгаална гэж үзэж байна.
Тус кампанийн мэдэгдсэнээр, тус вакциныг хийлгэсэн хүмүүс болон амьтдаас авсан цусны ийлдсийг цар тахал дэгдсэнээс хойш илэрсэн коронавирусний төрөл бүрийн мутацад хэрхэн үйлчилж буйг судлахад вакцины үйлчилгээ хэвээр буйг тогтоосон байна.
Эдгээр баримт дээр тулгуурлан “Moderna” компани вакцины үр дүнд бий болсон дархлаа Их Британид илэрсэн шинэ омгоос хамгаална гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд онцолсон байна. Ойрын үед тус компани энэхүү дүгнэлтийг батлах нэмэлт судалгаа явуулахаар зэхэж байгаа гэнэ.
“Moderna” компанийн өнгөрсөн баасан гарагт вакциныг АНУ-д хэрэглэх зөвшөөрөл авсан билээ.