Их Британид илэрсэн коронавирусний шинэ омог өмнө нь илэрч байсан хувилбаруудаас илүү аюултай байж болзошгүй гэж Лондонгийн Эрүүл ахуй, халуун бүсийн анагаах ухааны сургуулийн дэргэдэх Халдвар өвчний математик загварчлалын төвийг мэргэжилтнүүд үзэж байна.
“MedicalXpress” цахим хэвлэлд мэдээлснээр, шинэ омог өмнөх хувилбараас 56 хувиар илүү хялбар халдварлах боломжтой ба мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ онцлог нь халдварын шинэ тохиолдлын тоог өсөж, улмаар эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ VOC 202012/01 гэж нэрлэгдээд буй омог өвчнийг хүндрүүлдэг эсэхийг нотлох баримт олж чадаагүй байна. Гэсэн хэдий өвчлөл, нас баралт 2021 илүү өндөр байх магадлалтай гэж судалгаанд дурджээ.
Их Британид халдварын тархалт нэмэгдэж буй нь шинэ омогтой холбоотой гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок энэ сарын 14-нд мэдэгдсэн билээ.
Их Британид коронавирусний шинэ омог илэрсэнтэй холбогдуулан дэлхийн 70 гаруй орон тус улстай агаарын тээврийн харилцааг түр зогсоогоод байна. Одоогийн байдлаар, коронавирусний шинэ омог Дани, Нидерланд, Австрали, Япон, Франц зэрэг найман оронд илрээд байна.