2020 оны арванхоёхдугаар сарын 26-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Япон улс даяар 1 өдөрт халдвар илэрсэн тоо хамгийн их буюу 3873 хүрлээ.
Их Британи улсад илрээд буй коронавирусний шинэ хувилбар Япон улсад бүртгэгдэж, одоогийн байдлаар найман хүн халдвар авсан нь тогтоогдоод байна.
Иймд яаралтай арга хэмжээ авах зорилгоор өнөөдрөөс буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хүртэл бүх улсаас ирэх зорчигчдыг оршин суух эрхтэй, эрхгүй үл харгалзан хилийн хориг тавихаар шийдвэрлэлээ. Үүнд Монгол Улс орсон болно.
Англи улсын эрдэмтдийн мэдээлж буйгаар энэ вирус нь өмнөх төрөлтэй харьцуулахад хурдацтай тархах чадвартай болох нь тогтоогдсон.
Урьдчилан сэргийлэх арга нь өмнөх төрөлтэй ижил гараа ариутгаж, маск зүйх, зай барих гэх мэт аргууд үр дүнтэй болохыг эрүүл мэндийн байгууллагууд мэдэгдэж байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК-ийн Токио хот дахь Төлөөлөгчийн газар
Сэтгэгдэл ( 0 )