Нийслэлийн Энэрэл эмнэлэг 2020 онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг амжилттай нэвтрүүлж, баталгаажилт аван ажиллаж байна.
Уг стандартын 10 бүлэг 131 шаардлагын дагуу үйл ажиллагааг нийцүүлэн ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газрын баталгаажилтын 2 үе шаттай шалгалтад амжилттай хамрагдан баталгаажилтын гэрчилгээг хүлээн авчээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 29 байгууллагаас өмнө нь Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв чанарын стандартын гэрчилгээ авсан байна.
Тэгвэл нийслэлийн Энэрэл эмнэлэгт тус стандартыг нэвтрүүлснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, үйл ажиллагааны дотоод хяналтыг тогтмол хийж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлсэн байгууллагын нэг болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Bayar hurgey
Бүгд л гэрчилгээ авцгаадөг. Гэтэл үйл ажиллагаа нь доголдрж, өргөсөн тангараг, тавьсан зориго нь өөрчлөгдөж хүний зовлонгоор мөнгө босгох харгис баг болчихсон түүнийгээ стандарт гээд ойлгочихсон өвчнийг анагаагч биш тархаан дэлгэрүүлэгчид болчихсон байдаг нь Баянзүрх эмнэлгээр бүрэн батлагдлаа. Бас ЭМЯам ч гэж дээ салбарын төсөвт мөнгийг яаж зувчуулах вэ гэсэн хэсэг бүлэг хүмүүс барьц алдан яахыгаа мэдэхгүй худлаа мэдээлэл түгээж бодит байдлыг нуун дарагдуулж нийгэмд халдвар тараах үүрэг хүлээсэн юм шиг байдалтай байгаа нь өрөвдөлтэй бас харамсалтай байна.