Аливаа өвчлөл, ханиад томуу, хөнгөн халдварууд болон өвлийн улирлын нөлөөгөөр өвдөхөөс сэргийлэх энгийн дадал зуршлуудыг өөртөө хэвшүүлээрэй.
- Эрт унтаж, сайн амарч, тайван байх
- Дулаан хувцсаа өмсөж, даарахгүй байх
- Халуун хоол цайгаа цагт нь идэж ууж байх
- Гараа тогтмол савандаж угаа. Мөн спирт агуулсан гар ариутгагч хэрэглэ.
- Олон хүний гар хүрдэг хаалганы бариул, шатны бариул зэргийг спиртлэг уусмалаар шүршиж ариутгах
- Стрессээс зайлсхий. Стресс нь дархлааг муутгадаг
- Олон нийтийн газраар явахаас аль болох татгалзах
- Эрүүл агаарт алхаж, дасгал хөдөлгөөн хийн, биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх нь эрүүл байх үндэс
- Ханиадтай, халдвартай хүмүүсээс аль болох хол бай
- Олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүү
- Ханиад томууны халдвар авсан шинж тэмдэг илэрмэгц дараах арга хэмжээг цаг алдалгүй авах нь өвчнийг хүндрүүлэхгүй байх, түргэн эдгэрэхэд тустай
- Халуун бүлээн ус уух, дулаан хувцаслах, амттан болон хүйтэн ус ундаа ууж идэхээс татгалз
- Цэр шингэрүүлэх эм- АЦЦ, тарваган шийр ууж, содтой утлага хий
- Хамар хоолойг тамедины уусмалаар зайлах
- Цаг алдалгүй эмчийн зөвлөгөө авч, холбогдох шинжилгээг өгч, оновчтой эмчилгээ хийлгэх
Сэтгэгдэл ( 0 )