Коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 05

Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн тухай Анкара хотын Билкент их сургууль мэдэгджээ.

Энэхүү шинэ оношлуурын гол давуу тал нь 99 хувийн өндөр нарийвчлалтай гэнэ. “Diagnovir” оношлуураар шинжилгээ хийхэд хамраас сорьц авах шаардлагагүй. Үүний оронд амны хөндийгөөс шүлсний дээж авч, тусгай уусмалд хольж, өвчин үүсгэгчийг илрүүлэх чипийн тусламжтай коронавирусийг илрүүлдэг байна. Туркийн Нано технологийн үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаач Али Айтак Сейманы хэлснээр, эерэг хариуг 5-10 секундийг дотор авах боломжтой бол хариу сөрөг тохиолдолд 20 секунд хүлээх шаардлагатай гэнэ. Оношлуурыг бүтээхдээ нано технологи ашигласан тул ийм өндөр нарийвчлал, хурдтай өвчнийг оношлох боломжийг бий болгосон гэж Туркийн шинжээчид онцолжээ.

 

Top