Эмнэлэг, сувилал, лаборатори, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн анхааралд!

2021 оны 01 сарын 07

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2020 онд даатгалын гэрээ байгуулан ажилласан төв, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний биелэлтийг дүгнэх үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Монгол улсын засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийн хүрээнд цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Иймд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй эмийн сангаас бусад эрүүл мэндийн байгууллагууд үнэлгээнд шаардлагатай холбогдох материалыг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцах мэргэжилтний цахим хаягаар бүрэн ирүүлнэ үү.

ЭМНЭЛЭГ, СУВИЛАЛ, ЛАБОРАТОРИ, ӨРХ, СУМ, ТОСГОНЫ  ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН ЦАХИМААР ИРҮҮЛЭХ БАРИМТ, МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /өөрчлөлт орсон бол/
  2. Тусгай зөвшөөрлийн хуулбар /шинэчлэгдсэн, өөрчлөлт орсон бол/
  3. Байгууллагын бүтэц, орон тоо баталсан тушаал
  4. Эмч, эмнэлгийн мэргэжилтний  мэргэжлийн үнэмлэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар/
  5. 2020 оны НД-ын тайлан НД 7,8 /НДБ-аар баталгаажуулсан байх/
  6. Хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд ААНБ-ын татварын тодорхойлолт  2020 оны 3 дугаар улирлын байдлаар /татварын албаны цахим хуудаснаас хэвлэн авах/
  7. Тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн нэхэмжлэл болон  холбогдох баримт бичиг, маягтуудыг  дүрэм, журмын дагуу хадгалдаг байх, анхан шатны маягт хөтлөлт/зургаар/
  8. Орон тооны эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан ажилтан томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт
  9. Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийн самбар, мэдээллийн агуулга /зургаар/
  10. Даатгуулагчаас гаргасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг барагдуулах талаар авсан арга хэмжээний тайлан
  11. Даатгуулагчдын санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгааны дүн, дүгнэлт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан
  12. Даатгуулагчаас гаргуулсан эм тариа, материалын буцааж олголтын талаар нотлох баримтын хуулбар

Лаборатори:

  1. Оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн удирдамжийн жагсаалт, мөрдөлтийн хувь
  2. Лабораторийн гадаад, дотоод хяналт хийсэн тэмдэглэл, гэрээ, төлөвлөгөө, гэрчилгээ
  3. Лабораторийн тоног төхөөрөмжийн жагсаалт, ашиглалтын гэрчилгээ, паспорт
  4. Шинжилгээний хариуг даатгуулагчид цахимаар илгээж, даатгуулагчтай эргэх холбоотой ажилласан тухай баримт, нотолгоо
  5. Эм урвалж бодисын хангалт, хадгалалт, зарцуулалтын талаарх бүртгэл, тайлан

Шүдний эмнэлэг:

  1. Стандартын болон эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээний зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, үйлчилгээний зориулалтын гэрчилгээний хуулбар
  2. Эмнэлгийн бүтэц орон тоог баталсан тушаал, шийдвэрийн хуулбар, тусламж үйлчилгээг үзүүлэх эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /лиценз/, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар
  3. ЭМС-ын А/537-р тушаалын 2-р хавсралтын дагуу “Ажилтны эрүүл мэндийн хуудас”-аар эмнэлгийн ажилтан бүрийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдал / антибоди шинжилгээний хариу, эмчийн дүгнэлт баталгаажсан байх/-хуулбар
  4. ЭМС-ын А/537-р тушаалын “Тавдугаар” хавсралтын 7-р зүйлийн 7.6-ын “с” хэсэгт заасан нэг удаагийн зориулалтаар хэрэглэх багаж хэрэгслийн нэршил, тоо хэмжээ, ханган нийлүүлэх гэрээний хуулбар болон хог хаягдлыг хэрхэн устгадаг талаар баримтын хуулбар
  5. Шүдний эмнэлэг /кабинет/-ийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн болон ариутгалын үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж хангалт /жагсаалт, зураг/
  6. ЭМС-ын 2019 оны А/537-р тушаалын дагуу автоклавын чанарын хяналтыг тогтмол хийдэг эсэх /нотлох баримтын хуулбар/
  7. Шүдний эмчилгээнд хэрэглэж байгаа усны чанарын хяналт тогтмол хийдэг эсэхийг нотлох баримтын хуулбар
  8. ЭМС-ын А/537 тоот тушаалын дагуу цэвэрлэгээ, халдваргүйтгэлд хэрэглэж буй бодисын үйлдвэрлэгчийн зааварчилгааны мөрдөлт /нотлох баримтын хуулбар

Гэрээний биелэлтийг үнэлэх бусад шалгуур үзүүлэлтийг явцын үнэлгээгээр дүгнэнэ.

Эрүүл мэндийн байгууллагуудыг үнэлэх ажлын хэсгийн хуваарийг хавсралт файлаар байршуулсан.

2020 оны даатгалын гэрээний жилийн эцсийн биелэлтийг дүгнэх ЭМБ-уудын хуваарь

Шаардлагатай бүх материалыг дарааллын дагуу НЭГ PDF ФАЙЛ хэлбэрээр холбогдох ажлын хэсгийн нарийн бичгийн цахим хаягт 2020 оны 01 дүгээр сарын 11-ний дотор илгээнэ үү.

Ажлын хэсгүүдтэй холбоо барих:

Нэгдүгээр ажлын хэсэг: С.Ганхуяг

Холбоо барих утасны дугаар: 95055509

Email: gankhuyag.s@emd.gov.mn

Хоёрдугаар ажлын хэсэг: Ч.Хажидмаа

Холбоо барих утасны дугаар: 99056809

Email: hajaa9999 @yahoo.com

Гуравдугаар ажлын хэсэг: Х.Сувд-Эрдэнэ

Холбоо барих утасны дугаар: 95007939

Email: suvd-erdene.kh @emd.gov.mn

Дөрөвдүгээр ажлын хэсэг:  Б. Түвшинжаргал

Холбоо барих утасны дугаар: 99016086

Email: tuvshinjargal.doctor@gmail.com

Тавдугаар ажлын хэсэг: Ж.Энхбилэг

Холбоо барих утасны дугаар: 99049244

Email: bilgee9244@yahoo.com

Зургадугаар ажлын хэсэг: Б.Баярболд

Холбоо барих утасны дугаар: 99144337

Email: bayarbold.b @emd.gov.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top