Ц.Ганзориг: Тэг зогсолт хийхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 07

"Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор тэг зогсолт хийхээр төлөвлөөд байна" гэх мэдээлэл ам дамжин яригдаж байна. Үүнийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл ч өнөөдрийн мэдээлэлдээ тодотгосон билээ. 

Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзоригоос тодруулахад "Тэг зогсолт хийхгүй. Баталгаагүй ам дамжсан яриаг мэдээ болгож бусдад түгээж, хий хомсдол үүсгэхгүй байхыг хүсье ээ. Өнөөдрийн мөрдөж буй гамшгийн хуулийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл. Засгийн газар болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг л ажиллуулж буй. Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой. Та халдвар хамгааллын дэглэм барьж байгаа ч өөр хэн гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна. Давхардаагүй тоогоор 1,2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл зарим хүнсний дэлгүүрээр ахуйн барааны тооллого хийгдэж, бараагаа хангалттай хэмжээгээр татахыг сануулсан албаныхан явсан талаар сошиалд цацагдаад байна. 

Нийслэлийг 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл бэлэн байдалд шилжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,362 байгаагийн 889 нь эдгэрчээ. Харин дотоодын халдвар 866-д хүрээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.23.199.221) 2025 оны 03 сарын 13

ard tumend ajil ajil ajil ajil esbel 1sai egee

1  |  0
Top