Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар хөл хориог чангатгасан байна. Тодруулбал, 3 дугаар эмнэлэг, 10 дугаар хорооллын 5 болон 6 дугаар хороог хамруулан гурван хоног илүү чангатгасан хөл хорио тогтоожээ.
Цагдаагийн байгууллагын ажилтнууд иргэдийг хязгаарлалт тогтоосон хэсгээс гаргахгүй хэмээн хориглож байна. Хөл хорионы үед үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 15 байгууллагын ажилтнууд ч хязгаарлалтыг сахих ёстой гэсэн тайлбарыг цагдаа нар өгч байна.
Баянгол дүүргийн Шуурхай штабаас дараах мэдээллийг өгч байна.
Баянгол дүүргийн 5,6 дугаар хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна.
Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Хязгаарлалт тогтоосон 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой.
Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон 5, 6 дугаар хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийнэ гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Garval dood boroohoigoo alruu chn bulneshu
Jombogo bai
Хэсэгчилсэн хорио зөв байх шүү
энэ чинь л Зөв арга, Баянзүрх дүүргийг яг ингэх байсан юм,
Маш зөв шийдвэр блаа
Хэсэгчилсэн хол хорио зовоо