“Мөнххада”, “Ачтан” эмнэлэг, Баянгол дүүргийн орцны голомтууд идэвхтэй байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 65, 43-А, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой халдварууд бүртгэгдлээ гэв.
Баянгол дүүрэгт “Ачтан” эмнэлгийн ажилчдын байр байдаг. Тус байранд гэр бүлийн голомтын халдварын эрсдэл өндөр байна гэлээ.
Улаанбаатар хотын хэмжээнд коронавируст халдварын нийт 571 тохиолдол, улсын хэмжээнд нийт 897 тохиолдол батлагдаад байна.