Шинжилгээний төвүүд бямба, ням гарагт иргэдэд үйлчлэхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 16

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвөөр үйлчлүүлэх иргэд www.eruul.gerege.mn цахим хуудаснаас цаг авч байгаа билээ.

Дээрх шинжилгээний төвүүд нь амралтын өдрүүдэд аж ахуйн нэгж, байгууллагын төлөвлөгөөт шинжилгээг хийж байгаа тул бямба, ням гарагт иргэдэд үйлчлэхгүй болохыг мэдэгдэж байна.

Шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд зөвхөн ажлын өдрүүдэд www.eruul.gerege.mn цахимаар олгосон цагийн дагуу харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юм.

Иргэд шинжилгээний цаг авахдаа www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлснээр товлосон цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авч, мөн шинжилгээний хариугаа харах юм.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda (154.66.132.133) 2021 оны 01 сарын 17

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nХэрэв танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 55 02 55 59

0  |  0
oyunjargal(66.181.161.70) 2021 оны 01 сарын 16

1deh odor ogoh humuus yaaj tsag awah we hagas butend tsag awj bolohgui bna

0  |  0
ргг(103.212.118.150) 2021 оны 01 сарын 15

ажилтан гээч

0  |  0
Top