Өвлийн улиралд хүнсэндээ цагаан гаа хэрэглэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 28

Хүйтэн сэрүүний улиралд, цар тахлын үед дархлаагаа дэмжихийн тулд цагаан гааг хүнсэндээ хэрэглээрэй. Япон, Солонгос, Хятадад хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг цагаан гааны ач тусыг нэрлэе. 


 

  • Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир үе мөчний өвчнүүдийн үед хэрэглэнэ.

 

  • Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үеийн өвдөлтийг дарахад цагаан гааг хэрэглэ.

 

  • Цагаан гааг цайнд хийж ууж болно.

 

  • Литр усанд 10 гр цагаан гаа хийж буцалгаад ваннтай усандаа хийж орвол ядаргаанд тустай.

 

  • Цагаан гаа нь хүнд ямар ч хортой нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн юм. Та энэ ургамлыг хоол хүнсэндээ хэрэглэж байхад л эрүүл мэндэд тань ач тусаа өгнө.

 

  • Цагаан гаа нь хордлого тайлах, сэрүүн өвчнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай. Иймээс хятадууд цагаан гааг эртнээс эмэнд оруулсаар иржээ.

 

  • Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальслах хэрэггүй. Гааны хальс нь элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог.

 

  • Энэ ургамал нь цусны эргэлтийг сайжруулдаг учир гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглээрэй.

 

  • Цагаан гаа захын судсыг тэлж, цус шингэлж, толгойн өвдөлтийг намдаадаг. Мөн бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаана.

 

  • Энэхүү ургамлыг тогтмол хэрэглэвэл ядрахгүй, нойр хулжихгүй.

 

  • Цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэр арилж, шүдний угийн үрэвсэл дарагддаг.

 

  • Ханиад томууны халдвар дэгддэг хүйтэн, сэрүүний улиралд цагаан гаатай найзал. Халуун хөөж, хөлөргөж, хорт бодисыг гадагшлуулах үүрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top