Чихэр өвсөөр коронавирусийг бүрэн эмчлэх боломжтойг Узбекистаны эрдэмтэд тогтоожээ

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 01

“Эм судлалын хүрээлэн” -гийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Биологийн ухааны доктор, дэд профессор А.Баянмөнхтэй ярилцлаа.


 

-СOVID-19 вирусийг тархалтыг зарим улс орон дотооддоо богино хугацаанд хумьж байгааг юу гэж үзэж байна вэ?

-Энэ вирусийн эхний дэгдэлтийн үед вирусийн онцлогийг тодорхойлох талаас хугацаа шаардсан ажил байсан тул олон улсад богино хугацаанд хурдацтай тархсан. Өнгөрсөн хугацаанд аль улс орон халдвар хамгаалалт, оношилгоог оновчтой, үр дүнтэй шийдэж байна тухайн орон уг вирусийн дэгдэлтийг богино хугацаанд хумьж болдог болохыг дэлхий нийт хүлээн зөвшөөрлөө.

Үүний хажуугаар улс орон дотооддоо эмчилгээний аргаа боловсронгуй болж ирсэн нь уг вирусийн эмчилгээг богино хугацаанд хийх боломжийг өөртөө бий болгосон. Азийн улсууд үүн дотроо ялангуяа БНХАУ, Энэтхэг, Узбекистан зэрэг улсууд уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлүүдийг ашигласан нь эмчилгээний үр дүнд их нөлөөлсөн мөн вирусийн тархалтыг хумихад үр дүнтэй байсан гэдгээ нийтэд мэдэгдсэн. Энэ талаар нэлээдгүй судалгаа нийтлэгдсэн.

Манай улсад ч гэсэн эмчилгээнд уламжлалт анагаах ухааны жорыг эмчилгээнд ашигласан. Үүнээс харвал аль улс хурдан, дорвитой эрс шийдэмгий мөн шинжлэх ухаан ч байдлаар асуудалд хандсан нь вирусийн тархалтыг хумьж чадаж байна. Эцсийн дүнд уг вирусийг бүрэн хумих, устгах боломж нь вакцин бөгөөд он гарсаар хэд хэдэн вакцин олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эхнээсээ улс орнууд вакцинжуулалтаа хийж эхлээд байна  

-COVID-19 халдварын  эмчилгээнд ашиглагдаж буй уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлийг талаар дэлгэрүүлж өгөөч?

-БНХАУ-ын судлаачдын уламжлалт анагаах ухааны эмийн жороор Ковид-19 өвчнийг эмчилсэн эмнэлзүйн судалгааны үр дүн 2020 оны 4 сард олон улсад хэвлэгдсэн. Тус улсын 26 мужид уг вирусийн халдвараар өвчилсөн өвчтөнүүдэд уламжлалт жор болон жорд орсон гол эмийн ургамлыг сонгон эмчлэхэд дунд болон хөнгөн өвчтэй хүнд эмчилгээний үр дүн сайн байгааг тогтоосон.

Тухайн жор болон жорд орсон эмийн ургамал нь дархлаа дэмжих, вирусийн эсрэг болон ханиадны эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлууд голлосон байсан. Тухайлбал чихэр өвс, сарьслаг хунчирыг их онцолсон. Энэ судалгаанаас хойш уламжлалт анагаах ухааны жор, эмийн ургамлыг Ковид-19-ын эсрэг эмчилгээнд ашигласан их олон судалгаа хийгдэж байгаа бөгөөд үр дүн нь хүн бүхэнд бүрэн уншихаар нээлттэй интернеттэй тавигдсан. Энэ бүхнээс харвал уг вирусийн эсрэг үйлдэлтэй шинэ эм уламжлалт анагаах ухааны жор дундаас тэр тусмаа судлагдаагүй болон бүрэн судлагдаагүй эмийн ургамлаас гарахыг ч үгүйсгэхгүй. 

-Орчин үеийн анагаах ухаанд ихээхэн хэрэглэгддэг Чихэр өвсний найрлагатай бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгвэл уг ургамлын юу нь ийм сайн байна вэ?

-Тухайн ургамалд агуулагдаж буй биологийн идэвхт бодистой шууд холбоотой. Уг ургамал нь эрт дээр үеэс эмчилгээний зориулалтаар өрнө болон дорнын анагаах ухаанд ашиглагдаж ирсэн эмийн ургамал.

Тухайлбал Монголд ургадаг эмийн ургамлаас уламжлалт анагаах ухааны жорд орох давтамжаараа 5-рт ордогийг судлаачид тогтоосон байна. Энэ ургамлын үндэс болон үндэслэг ишийг ашигладаг бөгөөд биологийн идэвхт 100 гаруй нэгдэл агуулагддаг болохыг тогтоосон ба түүн дотроос сапонин, глицирризин, глицирризиний хүчил нь эмчилгээний өндөр үйлдэлтэй болохыг тогтоосон. Энэхүү үйлдэлд тулгуурлан ханиад, томуугийн эмчилгээнд зориулан Чихэр өвсний найрлагатай ЧИТАМОН брэнд эмийг зохион бүтээсэн байдаг.

 

Олон улсад дархлаа сэргээх, уушгины мөгөөрсөн хоолойн үрэвсэл дарах, ханиалга намдаах, цэр ховхлох, вирусийн эсрэг үйлдлийг ихээхэн анхаарч байна. Тухайлбал амьсгалын замын гаралтай ханиад, томуугийн эсрэг олон эм бэлдмэлүүд дэлхийн даяар хэрэглэж байна. Сүүлийн үед Ковид - 19 өвчлөл нь ханиадны томуугийн А хүрээний вирусээр өдөөгдсөн тул чихэр өвсийг туршсан судалгаа БНХАУ, Узбекистан улсад хэд хэд хийгдсэн байна. Үүнээс БНХАУ, Германы судлаачдын судалгааны дүнд уг ургамал Covid19-ийн үед уушгины үрэвсэл бууруулах, шинж тэмдэг багасгах эмчилгээний үр дүнтэй байгааг тогтоосон бол харин Узбекистан улс уг эмийн ургамлаараа бүрэн эмчлэх боломжтой гэж үзсэн байна.  

 

 
   

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.119.51) 2021 оны 02 сарын 06

Сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. . Та бүхэн ямар ажил хийдэг, ямар судалгаа хийдэг ххичнээн хүнтэй ажилладаг, хаанаас санхүүжүүлдэг зэргээ тодорхой танцуулж байвал ард түмэн мэдэх болно. Учир нь энэ байгууллага манайд их чухал аа Манай улс ихэнх эмээ импортоор оруулж ирж байна. Эдгээр эмний чанар ямар байдаг юм бол. Түүнчлэн манайд настай одоо бараг залуучууд ч гэсэн их даралттай, даралтын эмний хамааралтай болжээ. Мөн бамбайн өвчин маш их болсон бна. Иймд эдгээр өвчний эмийн чанар монгол хүний организмд зохицолгоо, хоруу чанар судалгаа хиймээр бна. Ихэнх даралтын эм ханиалгаад байх юм.

3  |  0
Зочин(66.181.177.13) 2021 оны 02 сарын 06

Анагаахын эрдэмтэд байнга мэдээлэл огоод байгаарай Манайд чихэр овс ургадаг Бид азтай Читамоныг Монголын брэнд болгоорой К витамин дутагдвал корона хундэрдэг гэж оу д узэж байна К витамин цоцгийн тос шар тосонд агуулагддаг Японууд Витавитын олзий шар тосыг импортлоод эхэлжээ Цагаан сараар айл болгон шар тосны боов идэцгээх бизээ

4  |  0
Top