“Нисдэг” чарганд амиа даатгасан нийслэлчүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Өвлийн утааны улирал ид үедээ явж байгаа энэ үед хөл хорионд орсон иргэд үр хүүхдээ салхилуулж агаар салхинд гарах нь ихэссэн. Хотоос гарах хөдөлгөөн хаасан учир иргэд Богд хан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармаг руу зүглэдэг. Энэ удаагийн сурвалжилгаар Яармагийн Жаргалантын амыг зорив. Өнгөрөгч амралтын өдөр тус аманд баяр наадам болж байгаа мэт машин тэрэг дүүрэн эгнэсэн байлаа. Нисэх, Яармаг, “Чингисийн хүрээ” жуулчны баазыг зорих зам дагуу худалдаачид “нисдэг” чарга зарж байх нь элбэг таарав. 20 мянгаас 25 мянган төгрөгийн үнэтэй өнгө өнгийн чарга эздээ хүлээнэ. Аав, ээждээ эрхлэх бяцхан үрс өөрийнхөө дуртай өнгийг сонгон баяр хөөртэйгөөр уулын ам руу давхиж одно. Зарим нь хуучин чаргаа машиныхаа дээр аччихсан байгаа харагдана.

 

Уулын уруу нисэж буй чаргатай хүүхдүүдийн цовоо дуу хадаж, чарганаасаа унасан жаалуудын уйлах нь ч сонсогдоно. Эцэг, эхчүүд эгээ л хүүхэд аятай хүүхдүүдтэйгээ зэрэгцэн гулгацгаана. Удаан агаарт гараагүй хүмүүсийн сэтгэл хөөрч, нэг нэгнээ бэртэж гэмтэх вий гэдгийг ч умартжээ. Нэгдүгээр сарын эхээр цанын баазуудын үйл ажиллагаа нээсэнтэй холбогдуулж залуус чөлөөт цагаа цанаар гулгаж өнгөрүүлэх боломжтой болсон. Гэвч цаны баазууд хэдий найдвартай ч харьцангуй өндөр үнэтэй учир иргэд аль ойр уулын амыг барааддаг нууц биш. Жилд дунджаар 3000 гаруй хүн цана, чарганаас унаж бэртэн ГССҮТ-д хүргэгддэг байна. Нэгдүгээр сард цана, чарганаас үүдэлтэй гэмтэл 350 гаруй бүртгэгдсэнээс дийлэнх нь буюу 196 нь бага насны хүүхэд байгаа нь харамсалтай. Тэгвэл сүүлийн долоо хоногт энэ тохиолдол 230 бүртгэгджээ. Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацааг харьцуулж үзэхэд чарганаас үүдэлтэй гэмтэл 3.2 дахин өссөн гэдгийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Амралтын өдрүүдэд ГССҮТ-д цана, чаргаар гулгаж байгаад 84 хүн бэртэж, гэмтэн ирснээс 13 нь мэс засалд орсон байна. Чаргаар гулгах үед хурд хяналтгүй болдог тул эцэг, эхчүүд анхаарал болгоомжтой байж, замд нь саад тотгор, жалга гуу, хад чулуу, зам харгуй бий эсэхийг нягталж үзэх нь чухал юм.

Жаргалантын аманд наадаж буй хүүхэд багачуудгүй агаарт гарсан гэдэгтээ эрдэн амны хаалтаа ч аваад шидчихжээ. Уулын эгц уруу гулгаж байгаа хүүхдүүд овгор зүйл дээр тээглэн ойж буусаар тэр дор хаалт маягтай овоолсон шороог даван машин зам руу орж явчихлаа. Азаар машин тэрэг явж таарсангүй. “Холдоорой” гэж уулгалан хашхирах хүмүүсээс өөрөө л самбаачлан зайлж амжихгүй бол таныг дагзаар чинь савж унатал мөргөөд талийж одно. Мөнөөх Хятадад үйлдвэрлэсэн өнгө өнгийн хуванцар чарганууд нэг өдрийн л настай аж. Энд тэндээ хугарч хагараад гар хөл зүсэх энүүхэнд болсон байх бөгөөд аягүйтвэл нүүр ам зүсэж, нүд ч сохолж мэдэхээр болж.

 

Жаргалантын аманд наадаж буй хүүхэд багачуудгүй агаарт гарсан гэдэгтээ эрдэн амны хаалтаа ч аваад шидчихжээ. Уулын эгц уруу гулгаж байгаа хүүхдүүд овгор зүйл дээр тээглэн ойж буусаар тэр дор хаалт маягтай овоолсон шороог даван машин зам руу орж явчихлаа. Азаар машин тэрэг явж таарсангүй. “Холдоорой” гэж уулгалан хашхирах хүмүүсээс өөрөө л самбаачлан зайлж амжихгүй бол таныг дагзаар чинь савж унатал мөргөөд талийж одно. Мөнөөх Хятадад үйлдвэрлэсэн өнгө өнгийн хуванцар чарганууд нэг өдрийн л настай аж. Энд тэндээ хугарч хагараад гар хөл зүсэх энүүхэнд болсон байх бөгөөд аягүйтвэл нүүр ам зүсэж, нүд ч сохолж мэдэхээр болж. Энэ талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар “Амралтын өдрүүдэд ууланд гулгаж байгаад бэртэж гэмтсэн хүн олон ирж байна. Чарганаас унаад гар хөлөө хугалах, тархиндаа хүнд гэмтэл авах нь элбэг байна. Хамгийн аюултай нь хуванцар чарга хагарч, хүний биед яг л иртэй хутга шиг зоогдож байгаа тул ийм чарга хэрэглэхгүй байхыг зөвлөе” хэмээн онцлон анхааруулсан юм.

Мөн томчуудын нэг хайхрамжгүй үйлдэл нь хүүхдээ чарган дээр суулгаад машиныхаа хойноос чирэх явдал юм. Улиастай голын мөсөн дээгүүр хүүхдүүдээ ийнхүү чирж яваа бичлэг цахимаар нэг тархаж хүмүүсийн шүүмжлэлд өртөөд авсан. Гадаргуу мөстсөн, уруу газарт чарга хойноос орж ирээд хүүхэд дугуйн доогуур орох аюултай. Улиастайн голоос, Гачуурт, Туул голын эрэг дагаад иргэд агаарт гарч, мах шарж идэнгээ дуу хуур болцгооно. Энд мөн л халдвар хамгаалалтын дэглэм мартагджээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ халдвар хамгаалалтын дэглэмээ сахих шаардлагатай. Эргэн сануулахад хэдэн жилийн өмнө Хандгайтын аманд хоёр хүүхэд чаргаар гулгаж байгаад 60 настай ахмад настанг дайрч, амь насыг нь хохироосон хэрэг гарч байв. Мөн Хандгайтад бага насны хүүхэдтэйгээ "нисдэг" хуванцар чаргаар гулгаж байгаад 40 орчим насны эмэгтэй жалга руу үсэрч орсноос нуруугаа хугалж, хагалгаанд орсон гээд дурдаж болох олон харамсмаар жишээ бий. Өнөөдөр танд аз таарч эрүүл саруул, бүрэн бүтэн гэртээ харьсан байж болох боловч найдваргүй зам дээр, найдваргүй чарганд өөрийнхөө болон үр хүүхдийнхээ амь насыг дахин эрсдэлд бүү оруулаарай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цасхан(66.181.186.159) 2021 оны 02 сарын 02

Нээрэн л найдваргүй харагддаг даа.

0  |  0
ХЯТАДЫН ХОГЫГ БҮҮ(59.153.115.180) 2021 оны 02 сарын 04

Хятадын хуванцарын хаягдлыг булшлах хогын цэг нь Монгол болсон шүү дээ. ЭНЭаюултай чарга хуванцар тоглоом сав суулгыг хятад солонгосоос оруулж ирэхийг хатуу хориглосон хууль хэрэгтэй байна.Ард олон сануулсаар байхад холбогдох байгууллагууд чимээгүй л байна.

3  |  0
Найдвар(202.179.26.3) 2021 оны 02 сарын 02

Найдваргүй чарга, найдваргүй эцэг, эхчүүд, найдваргүй зам харгуй, найдваргүй тахал тээгч биетүүд, найдваргүй эмнэлгийн үйлчилгээ, найдваргүй арга барил, найдваргүй техник хэрэгслэл, жолооч нэртэй алуурчид, найдваргүй сонгогчид ба сонгогдогчид, найдваргүй төр засаг, коммунистууд . За ийм л байна даа монголчууд аа.

1  |  1
um ma ni pad me hum (192.82.71.203) 2021 оны 02 сарын 02

um ma ni pad me hum

1  |  0
(66.181.168.131) 2021 оны 02 сарын 02

40 50 km tsag gulgaad uheed baidaa

1  |  1
Top