Улс орны эдийн засагт цоо шинэ эргэлт хийх төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхлүүлээд чамгүй хугацаа өнгөрч байна. Харин хар алт тэргүүтэй уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөр үнэ цэнтэй болгох төмөр замын ажил цар тахал, эдийн засгийн байдлаас үүдэн удааширч байгааг дуулгав. Гэхдээ төмөр замын ажил бүр ч таг зогсоогүй аж. Ажилчдын цалин бусад ахуй хангамж гээд хөрөнгө оруулалт муудсаныг дуулгасан хэрэг. Тэгэхээр улс орны эдийн засгийг өөд нь татах том төслөө цар тахалд даруулчихаж болохгүй гэдгийг хаа хаанаа харж байгаа байх. Шинээр байгуулагдсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ томоохон мега төслүүдээ үргэлжлүүлэн авч явна. Төрийн залгамж чанарыг хадгалж үргэлжлүүлэн ажиллана. Тэр дундаас төмөр замын бүтээн байгуулалтад анхаарч ажиллахаа илэрхийлнэ билээ. Өмнөд хөрш рүү ганцхан гарцтай нүүрсээ төмөр замаар зөөгөөд эхэлбэл монголчууд том ашиг хүртэж, улмаар эдийн засгаа хөл дээр нь босгох юм.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 километр, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн 240 километр төмөр замын ажил тус тус явж байгаа. Үүнийг түшиглэсэн цахилгаан станцын төсөл ч байгаа. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2012 онд 121 дүгээр тогтоол гарган төмөр замын бодлогын I, II-р үе шатны төмөр замыг дотоодын болон гадаадын хөрөнгө орчуулагч нартай хамтран барьж байгуулахыг "Монголын төмөр зам" компанид даалгасан байдаг. Дээрх чиглэлийн төмөр замын ажлыг 2013 оны Засгийн газрын 28, 82 дугаар тогтоолоор олгосон санхүүжилтээр инженер геологи, инженер геодези, зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, барилга угсралтын ажил зэргийг эхлүүлсэн ч харамсалтай нь санхүүжилтын асуудлаас болоод 2015 оноос бүх чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажил зогсонги байдалд орж, өнгөрөгч 2019 оноос төмөр замын ажил эрчимтэй явж эхэлсэн байдаг. Тэр тусмаа төмөр замын ажлыг дотоодын нөөц боломждоо тулгуурлан барьж байгаа гэдгийг бид мэднэ.
Хэдийгээр нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан ч гэсэн төмөр зам баригдсанаар тээврийн өртгийг бууруулах боломжтой болж, эцсийн хэрэглэгчдэд хүрэх өртөг багассанаар тогтвортой өрсөлдөх боломж нэмэгдэх юм. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар авто тээврийн тарифыг хоёр дахин бууруулж байна гэдэг нь тэр хэмжээнд нүүрсний үнэ буурахад тогтвортой ажиллаад байх боломжтой гэсэн үг. Одоогоор нүүрсийг нэг тонн километрт зургаан центээр зөөж байгаа бол төмөр зам ашиглалтад орсноор гурван центээр тээвэрлэх боломжтой. Нэг үгээр хэлбэл, Тавантолгойгоос Гашуунсухайт боомт хүртэл өнөөдөр тонн нүүрсийг 16 орчим ам.доллараар тээвэрлэж байгаа бол төмөр замаар найм орчим ам.доллараар тээвэрлэж, өмнөх тээврийн өртгийн талыг нь бууруулна гэсэн үг. Нөгөөтэйгүүр уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурах, өсөх үед тээврийн тарифыг уян хатан тогтоож уул уурхай, төмөр зам хамтдаа хөгжих бүрэн боломж бүрдэх юм. Тийм учраас төмөр замын төслүүдээ богино хугацаанд хөдөлгөх нь Монгол Улсын эдийн засагт амин чухал ач холбогдолтой гэдгийг ч эдийн засагчид сануулсаар байна.
Тавантолгойн ордын хувьд 6.4 тэрбум тонн нүүрсний батлагдсан нөөцтэй бөгөөд үүний 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс юм. Нарийнсухайтын нүүрсний орд нь 700 орчим сая тонн эрчим хүчний ба хагас коксжих нүүрсний нөөцтэй байгаа гэхээр бидэнд төмөр зам ямар хэрэгтэй зүйл вэ гэдгийг хэлүүлэх юун. Тэгвэл Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар мөн л эдийн засгийн шинэ бөгөөд том урсгал бий болно.
Одоогийн байдлаар 4-4.5 сая тонн төмрийн хүдэр Сэлэнгэ, Дарханы бүсээс олборлогдон Замын-Үүдийн боомтоор гарч байна. Ойрын ирээдүйд Төмөртэйн бүлэг ордоос 10 сая хүртэл тонн төмрийн хүдэр олборлон экспортлох боломжтой болно гэдгийг салбарынхан хэлдэг. Тиймээс энэ чиглэлээр тээвэрлэх ачааны хэмжээ жилд дунджаар 15-21 сая тонн хүрнэ гэсэн судалгаа байгаа. Үүнээс гадна 1000 орчим ажлын байр шинээр бий болно гээд маш олон давуу талууд бий. Нэг талдаа нүүрсний хэрэглээ жилээс жилд буурсан үзүүлэлтэй байна. Түүнчлэн нүүрс шороо болох цаг ч асар холгүй байгааг салбарынхан хэлэх болсон. Тэгэхээр бид төмөр замаа хурдан барьж, нүүрсний хэрэглээ байгаа дээр нь зөөх хэрэг байгаа юм.
Мөн төмөр замаар холбогдох Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос нэрэх үйлдвэр баригдаж байна. Сайншандаас Газрын тос нэрэх үйлдвэр хүртэл төмөр замаа барьчихсан байгаа. Тиймээс Шадар сайд асан Я.Содбаатар нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шуурхайлах саналаа Засгийн газарт тавьж байсан. Энэ мэтээр тал талаас шахаж шаардаж, нөөц боломждоо тулгуурлан төмөр замын ажлаа л гацаачихгүй урагшуулах том ажил шинэ Засгийн газрыг хүлээж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Ингэж их авто зам тавихын оронд төмөр замаа
chi bitgii hudalaa gvtgeed bai l daa.ene zvvnbayniin zam bol tsagaan subargiin zesiin bayjmaliig zoon bas nvvrs zamiin vvdeer zoon geed mash ih ashigtai ch dee. deer harmagtai ord gej oyuintolgoigoos ch ih tom ord bii tendees zesiin baijmal zoon geed bodoo..
tumur zam abto zam bol yaltachgvi ediin zasgiin vr nuluutei zvil gatsaahgvi baih ni chuhal zam hailtsaagvi hugjil baidaggvi
Нүүрэндээ үсгүй 3358000 монгол амьдарч байнаа
Удахгүй нүүрс хэнд ч хэрэггүй хар чулуу болохоос нь өмнө амжиж мөнгө болгох хэрэгтэй шүү. Агаар хамгийн ихээр бохирдуулдаг гээд дэлхий нийтээр нүүрснээс татгалзах алхам хийж байгаа.
Хэрэгтэй хэсгийг нь түрүүлж ашиглалтанд оруулчихвал.
ТТ-Зуунбаян чиглэл бол ашиггуй трасс.Улсыг хорлож байгаа юм.Гашуун руу бол нуурс унэгуйдэхээс омно хурдан тавиад амж.
Аливаа иөрлийн том бүтээн байгуулалтыг гацааж ирсэн улс төрийн бүлэглэл бол Монгол улсын хөгжлийг сааруулах далд санаатай дайсагнасан ажиллагаа мөн. Ийм ажлын коммунистууд манлайлдаг. Монгол улс 30 жилд хөгжөөгүйн учир шалтгаан нь энэ юм.
Нэг болохоор хамаг баялаг гарлаа гэнэ, нэг болохоор бүх ордоо эдийн засгийн эргэлтэнд оруулна гэнэ. Ямар учртай болохыг ойлгох ухаан хайрлаасай.