Их Британид анх илэрч байсан өндөр халдвартай шинэ хувилбар одоогийн байдлаар дэлхийн 80 оронд бүртгэгдсэнээс сүүлийн долоо хоногт 10 улсад шинээр илрээд байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. “VOC-202012/01” гэж нэрлэгдээд буй энэ хувилбар ДЭМБ-ийн зургаан бүс нутагт бүгдэд нь бүртгэгдсэн бөгөөд нийт 80 улс оронд зөөвөрлөгдөх, дотооддоо халдварлах замаар тархаад байна гэж ДЭМБ онцолжээ.
Үүний сацуу, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх бүртгэгдсэн коронавирусний “501Y.V2” омог нэмж найман улс оронд илэрснээс одоогийн байдлаар нийт 41 оронд тархаад байна. Энэ омог ДЭМБ-ын дөрвөн бүс нутагт бүртгэгдээд байна.
Бразилд анх илэрч “P.1” нэршил аваад буй хувилбар хамгийн сүүлд хоёр улсад бүртгэгдсэнээр нийт 10 улс оронд тархаад байна.
ДЭМБ-ын Онцгой байдлын хороо улс орнуудад хандан хувьсан өөрчлөгдөж буй коронавирусний генийн дарааллын судалгааг өргөжүүлж, бусад улс оронтой мэдээллээ хуваалцахыг уриалсан байна.