Японд нэгэн сургуулийн сурагч охин хуучин сургууль нь болзохыг хориглосон дүрмийг зөрчсөн гэж хөөсний төлөө Токио хотын шүүхэд хандаж, 3.7 сая иен буюу 35 мянга орчим ам.долларын нэхэмжлэл гаргажээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, 2019 онд Токио хотын Хорикоши хувийн сургуулийн захиргаа тус сурагч охин хөвгүүнтэй үерхдэг болохыг олж мэдээд сургуулиас явахыг санал болгожээ. Саналыг нь аваагүй тул сургуулиа солихгүй бол аттестат болон их сургуульд ороход шаардагддаг тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж мэдэгдсэн тул охин сургуулиа солихоос өөр аргагүйд хүрсэн байна.
Шүүхийн эхний хуралдаан дээр сургуулийн захиргаа охин руу давшиж байсан бол нэхэмжлэгийн зүгээс сургуулийн дүрэм “утгагүй” болохыг тайлбарлаж, багш нар нь хувийн амьдрал руу хөндлөнгөөс орж, бэлгийн харилцаанд орсон эсэхийг нь хүртэл шалгааж байсан хэмээн гомдоллосон байна.
Энэ хэрэг нь тус улсын шүүхээр хэлэлцэж буй сургуулийн дүрэм журамтай холбоотой анхны хэрэг биш гэж Киодо агентлаг онцолсон байна. 2017 оны аравдугаар сард Осака хотын нэгэн ахлах сургуулийн сурагч шаргал өнгөөр будсан үсээ хар болгохыг шаардсаны төлөө хотын захиргаагаа шүүхэд өгч байжээ. Сургуулиасаа хөөгдөхөөс эмээсэн сурагч үсээ төдийгүй хуйхаа гэмтээсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнэг юм бэ?