Сүүлийн 24 цагт 15,407 хүн коронавирусээр нас барлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 07

Сүүлийн 24 цагт дэлхийн хэмжээнд коронавирусний 460,906 шинэ тохиолдол батлагдаж, халдвар авсан хүний нийт тоо 104,956,439  боллоо. Өнгөрсөн хоногт 15,407 хүн уг өвчний улмаас нас барснаар нийт нас баралт 2,290,488 болов. Эдгэрэлтийн статистикийг харвал өнгөрсөн хоногт 453,490 хүн эдгэрснээр нийтдээ 78,106,887 хүн эдгэрээд байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 73 улс оронд нийт 128 сая тун коронавирусний эсрэг вакцин хийгдээд байна. Өдөрт дунджаар 4.6 сая хүн вакцин тариулж байна. Коронавирусний эсрэг вакцин нь халдварын тархалтыг хязгаарлах, хөнгөн өвчлөх, хүндрэл, эндэгдлийг бууруулах ач холбогдолтой аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улаан(202.179.27.198) 2021 оны 02 сарын 08

Улаанбаатарт илэрсэн голомтууд ихэнх нь хөдөөнөөс ирж суурьшсан хүмүүсийн оршин байгаа дүүрэг хороо, хорооллууд байна. Тэд соёлгүй, хийж байгаа үйлдлээ хянадаггүй, архаг нүүдэлчин сэтгэхүйтэй, хоцрогдсон амьдралын хэв загварыг тээж явдаг одоо бол тахал тээгч, халдварлуулагч нэг тиймэрхүү биетүүд байнаа. Хөдөөнийхнийг нутагруу нь албадан гаргая. Үүнд Чрйжилсүрэн, Хүрэлбаатар, Тогтохсүрэн,Бэйсэн болон бусад хоцрогдолтой эрх баригчид хамаарна. Шунал бол хоцрогдсон хүний гол шинж тэмдэг гэж байгаа.

0  |  4
Top