Улаанбаатарт халдвар авсан хүний тоо 40-өөр нэмэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 12

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 30468 хүнд шинжилгээ хийхэд 40 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

Эдгээр тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн ба Токио -Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн бол бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байжээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2247 болсон бол үүнээс 1640 тохиолдол нь эдгэрсэн. Коронавирусний халдвар авсны улмаас 582 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилан үзвэл хөнгөн 494, хүндэвтэр 84, хүнд 3, маш хүнд 1 хүн байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд өчигдөр 45,351 хүнээс сорьц авсан. Үүнээс 29664 хүний шинжилгээний хариу гараад байна. Эдгээрээс одоогоор халдвар илрээгүй байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.235) 2021 оны 02 сарын 12

Халдвар хяналттай байгаам байна,ЭМЯ-ныхан,эмч эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа

1  |  0
17(103.26.195.207) 2021 оны 02 сарын 12

халдвар хяналтаас гараагүй байгаа юм байна. гарсан халвдарыг хумих боломжтой юм байна.

3  |  0
Top