Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.13/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хөл хорио тогтоосон хоёр хоногийн хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Өчигдөр халдварын 40 тохиолдол илэрсэн. Тэдний 38 нь тусгаарлагдсан иргэдээс илэрсэн бол хоёр нь иргэдийн дундаас илэрсэн юм. Харин өнөөдөр халдварын 46 тохиолдол бүртгэгдлээ. Мөн халдварын хоёр тохиолдол массын дундаас илэрлээ. Өөрөөр хэлбэл, "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний үеэр дөрвөн хүнээс халдвар илрээд байна. Хоёр өдрийн хугацаанд гурван голомтыг илрүүллээ. Хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж байна. Өнөөдөр 20 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна" гэж ярилаа.
Дээрх дөрвөн тохиолдол нь Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдээс илэрчээ. Одоогоор тандалт, судалгааны ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Одоогоор халдварын шинэ голомт гэж үзэж байгаа аж.