Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнгөрсөн пүрэв /2021.02.11/ гарагийн 06:00 цагаас эхэлж нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосон 12 хоногийн хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийт 410 мянга гаруй өрхөөс халдварын шинжилгээ авах юм. Ингэснээр Улаанбаатар хотод голомтлоод байгаа халдварын 30 гаруй голомтыг хумина гэж Засгийн газраас үзэж байгаа билээ.
Тэгвэл эхний ээлжид буюу энэ сарын 11-13-ны өдрийн хооронд халдварын хамгийн эрсдэлтэй дүүрэг, хороодын иргэдээс шинжилгээ авч байна. Өөрөөр хэлбэл, халдварын эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа 100 мянга гаруй өрхөөс шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байна. Өнөөдөр 20 мянган өрхөөс халдварын шинжилгээ авахаар ажиллаж байгаа аж.
Засгийн газар болон Улсын Онцгой комиссын тооцоолсноор халдварын эрсдэлтэй бүсэд зургаан дүүргийн 67 хороо багтаж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 18, 19, 28, 30 дугаар хороо болон Хан-Уул дүүргийн 2, 3, 6, 7, 11, 12, 13, 14 дүгээр хороог халдварын эрсдэлтэй бүс гэж тооцоолж, эхний ээлжид шинжилгээ авч байна.
Сэтгэгдэл ( 1 )
muu zohion bguulalttai.oilgomjgvi.hvndreltei bvrheg yum hiih yumdaa