ЭМЯ цаашид ХАЛДВАРЫН ТАЛААР мэдээлэл хийхгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 02 сарын 13

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Эрүүл мэндийн яам өдөр бүрийн 11:00 цагаас коронавирусний цар тахлын цаг үеийн мэдээллийг хүргэж, хэвлэлийн бага хурал зохион байгуулж ирсэн билээ.

Тэгвэл иргэдэд мэдээлэл өгөх энэхүү хэлбэрийг өөрчилж, өнөөдрөөс Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өдөр бүрийн мэдээллийг удирдан хийхээр болжээ. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн хурлыг Эрүүл мэндийн яамнаас бус Засгийн газрын хэвлэлийн алба нэгдсэн байдлаар хүргэхээр болсон байна. 
 

Ц.Ганзориг

Энэ дагуу Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн хэвлэлийн хурлыг удирдан явуулсан бөгөөд тэрбээр "Хөл хорио тогтоосон хоёр хоногийн хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" арга хэмжээний үеэр дөрвөн хүнээс халдвар илэрлээ. Өчигдөр халдварын 40 тохиолдол илэрсэн. Тэдний 38 нь тусгаарлагдсан иргэдээс илэрсэн бол хоёр нь иргэдийн дундаас илэрсэн юм. Харин өнөөдөр халдварын 46 тохиолдол бүртгэгдлээ. Мөн халдварын хоёр тохиолдол массын дундаас илэрлээ. Өөрөөр хэлбэл, "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ний үеэр дөрвөн хүнээс халдвар илрээд байна. Хоёр өдрийн хугацаанд гурван голомтыг илрүүллээ. Хавьтал болсон иргэдийг гэрт нь тусгаарлаж байна. Өнөөдөр 20 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна" гэх мэдээллийг өгсөн юм. 

Сануулахад, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хатуу хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” зохион байгуулж байна.

Энэ сарын 11-нд 46202, өчигдөр буюу 12-нд 36069 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Хөл хорио тогтоосон 12 хоногт буюу хоёрдугаар сарын 23-ныг хүртэлх хугацаанд "Нэг өрх, нэг шинжилгээ" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн бүх өрхөөс (410 мянга гаруй өрх) халдварын шинжилгээ авах юм. Ингэснээр Улаанбаатар хотод голомтлоод байгаа халдварын 30 гаруй голомтыг хумина гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа юм. 

Нийслэлийн дүүргүүдэд шинжилгээнд хамрагдсан байдал
 

  • Сонгинохайрхан- 9343
  • Баянзүрх- 9301
  • Баянгол- 7701
  • Сүхбаатар- 2968
  • Хан-Уул- 3515
  • Чингэлтэй дүүрэг- 3224
  • Багануур- 14
  • Багахангай дүүргийн- 3 иргэн тус тус шинжилгээ өгсөн байна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. Нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж, нийт 1.414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.161.81) 2021 оны 02 сарын 15

Zasgiin gazariin hevlel medeelel eruul mendiin yamniihaa hevlel medeeleliig awah shaardlaga bn uu?

0  |  0
Ggj(112.164.77.108) 2021 оны 02 сарын 15

Tusgaarlaltand bga xvmvvsees ygad ingej ix ilreed bn uvchluud bnuu uvchlvvleed bn yy

0  |  0
ЗОЧИН(64.119.20.230) 2021 оны 02 сарын 14

ОДОО НУУХ ТИЙШЭЭГЭЭ ОРЖ БАЙНА УУ?

0  |  0
Зочин(202.9.46.181) 2021 оны 02 сарын 14

Болж байна. Шинжилгээ хйисэн лабораториудыг бүгдийг нэрлэх төвөгтөй ажил байлаа. Өшөө олон орж ирвэл яаж дуусганадаа хөөрхий гэж бодож байлаа.

0  |  0
Зочин(66.181.177.45) 2021 оны 02 сарын 14

одоо зөв мэдээлэл өгөх хэрэгтэй бна уулнь мэрэгжлийн хүн байвал зүгээр сэндээ

0  |  0
Мөнхөө(66.181.177.45) 2021 оны 02 сарын 14

эмя дарга нарангэрэл хөсүт тандалт судалгааны даргаамбасэлмаа нарт баярлалаа та хоер минь энэ хүнд цагт шантаршгүй сайн ажилласан та хоертажилд чинь амжилт амьдралд чинь сайн сайханыг хүссэн ерөөе

4  |  1
zocin (66.181.186.54) 2021 оны 02 сарын 14

Amsalmaa Narangerel ajiliin ondor amjilt husii .Medeelel ogsond bayrlasan shuu

1  |  1
Зочин(66.181.182.163) 2021 оны 02 сарын 14

Нарангэрэл ,Амбасэлмаа нартаа сайн сайхан бүхний дээдийг хүсье. Мундаг сэтгэлтэй ,ажилдаа чадварлаг эмч нар шүү.

8  |  1
Чимэг (66.181.189.49) 2021 оны 02 сарын 14

2 эмч маш сайн дэглэм сахиултал нь ярьдаг байсан шүү.одоо ч энгийн хүн ярихаар яах болдоо.дутуу дулимаг юм л ярих байхдаа. Маш тодорхой мэдээлэл л хэлээрэй дээ. Ганзориг уг нь их сайн ярьдаг. Заавар зөвлөгөөг үргэлж хэлж байхгүй бол маскаа ч зүүхээ байж магадгүй л хүмүүс дээ.Нарангэрэл эмч маш сайн шхарддаг нь үгүйлэгдэх байхдаа

1  |  1
Оюун(202.9.46.54) 2021 оны 02 сарын 13

Зовид гарсан дүүргүүдийн хорооны байрны мэдээллийг авч баймаар болиулсан бна бид чинь манай хорооны ямар байранд гарсан би тэнд явж байсан уу энтэр гэж хардаг гэтэл энэхүү мэдээллийг гаргахаа больж наандаж хүмүүс явж бсан боо эрсдэлтэй гэж бодон сайн дурын үндсэн дээр шинжилгээ өгөх юм

1  |  0
zochin (66.181.176.181) 2021 оны 02 сарын 13

ene pizda chadah yumuu chaddagaar hiilgeech

0  |  0
Санал(66.181.188.140) 2021 оны 02 сарын 13

Хэн хийх нь хамаагүй ээ ,гол нь иргэдэд ойлгомжтой цэгцтэй мэдээлэл өгөх нь чухал шүү

0  |  0
Иргэн(66.181.160.124) 2021 оны 02 сарын 13

Налайх чинь дүүрэг биш юм уу оруулаагүй байх юм

0  |  0
Нэр(66.181.181.69) 2021 оны 02 сарын 13

Зөв өө, Ганзориг нь хамаагүй цэгцтэй юм ярьдаг.

1  |  0
иргэн(103.212.116.133) 2021 оны 02 сарын 14

ЭМЯ ны Нарангэрэл ХӨСҮТ-н Амбасэлмаа нарт баярлалаа.ЗГ-ын Ганзориг гайгүй ойлгомжтой ярьдаг юм билээ.За тэр СЭТГҮҮЛЧ нөхөд бол жаахан юм уншиж ойлгож асуугаарай даа.Өмнөөс чинь сэтгэл зовох үе гардаг.Эд нарын асуултыг нэг доор аваад,хариултыг мөн нэг удаагаар дуусгаарай. Ойлгомжтой мэдээлэлд ,дахин давтан давхардсан утгаар асуусан сөрсөн сурвалжлагч байнаа.

2  |  0
Мэдэх үү ??(66.181.181.18) 2021 оны 02 сарын 13

Мэддэг хүмүүсээр нь хийлгээчээ. Мэргэжлийн хүмүүсийн ажлыг өөр дээрээ наагаад ажил хийсэн дүр эсгэсэн хогнууд.

1  |  0
Дулмаа(192.82.67.115) 2021 оны 02 сарын 13

Сайн мэдээлэл өгдөг эрүүл мэндиын яамны хэлтсийн дарга Нарангэрэл ХӨСҮТ ийн доктор Амбасэлмаа нартаа талархаж явдаг шүү ажлаа арван хуруу шиг мэддэг хүмүүс одоо ч холион бантан сонсох н дэ

6  |  0
Сайхан(203.91.115.46) 2021 оны 02 сарын 13

Мэдээлээд ,тандаж судлаад,эмчлээд өдий зэрэгтэй яваа. юм биш үү.ЭМЯ,бэлтгэгдсэн сайн боловсон хүчин Амбэсэлмаа дарга,Нарангэрэл дарга нарт баярлалаа..Та бүхэнд монголын ард түмэн баярлаж байгаа. Хэл нь харласан энэ хорон улс өвчилбөл та нарыг л царайчлах байх даа

6  |  0
Би(192.82.67.140) 2021 оны 02 сарын 14

ЭМЯ ахлах шинжээч Нарангэрэл. ХӨСҮТөвийн Амбасэлмээ эмч нартаа баярлалаа

8  |  2
сэтгэлтэн(66.181.161.105) 2021 оны 02 сарын 13

Үхэж баймаар новшнууд Масс ч гэх шиг монгол хэлээрээ бичээч

0  |  4
Зочин(66.181.177.145) 2021 оны 02 сарын 13

за ашгүй өөрчилсөн нь дээр хорвоогийн хог хамж монголчуудын тархи мэдрэлд вирусээс илүү төвөгтэй байсан юм

6  |  3
Зочин(66.181.176.26) 2021 оны 02 сарын 13

Өмнө нь байсан хүмүүс цаг тухайд нь бас л сайн л ажиллаж байсан, үүний үр дүнд бас өдий гайгүй хэмжээнд ч явж байгаа ч юм билүү, ихэнхи монголчууд заавал хүн муулж санаа нь амардаг юм шиг байгаа юм, бие биенийхээ сайн талыг харах чадваргүй атаархуу ч сэтгэхүүнтэй юм уу, эхлээд өөрийгээ дүгнээд үзээч

6  |  2
Зочин(66.181.176.26) 2021 оны 02 сарын 13

Энэ Ганзориг гэдэг залуу маш зүгээр ярьсан, тэр ЭМЯ-ны сайд гэж хүнээс л илүү шуурхай, ойлгомжтой тайлбарлаж байсан, гэхдээ ийм залуучууд гарч ирээд жаахан хүмүүс магтаад эхлэхээр буцаад дээр нь байгаа чадамжгүй дарга нар нь өрсөлдөгч гэж боддог юмуу зайлуулчихдаг юм шиг байгаа юм. Чадваргүй дарга нар доороо өөрөөс нь ухаантай хүмүүсийг сонгоод байвал ажил нь ч өөдрөг баймаар юм

3  |  0
Монгол(202.179.27.198) 2021 оны 02 сарын 13

Нарангэрэлд баярлалаа.

8  |  1
Zochin(109.89.151.254) 2021 оны 02 сарын 13

Eox, xudalch avgai naraas salj sanaa amarlaa,too ni zoryytei buruu shal xudlaa medeelel yavuulj baisiin...

5  |  12
Р.гансүх.(139.5.219.22) 2021 оны 02 сарын 14

Короно өвчин илэрсэн цаг мөчөөс эхлэн өдөр бүр цаг алдалгүй үнэн зөв мэдээлэл хүргэж байсан УОК- ийн хамт олон түүний дотор ХӨСҮТ- дарга асан эмч Нямхүү, эмч Амбасэлмаа, эмч Нарангэрэл нартаа маш их баярлалаа.

18  |  4
Hun(202.126.89.144) 2021 оны 02 сарын 13

Ali ert eniigee hj bgui muusain durakuud odoo zogsoj chadahgui bol zailaarai

3  |  6
Зочин(64.119.16.15) 2021 оны 02 сарын 13

Хүүе тэгээд хаанаас мэдээлэл авах юм бэ

0  |  0
Усан нүдэт(59.153.113.231) 2021 оны 02 сарын 14

Наад гунигийн нүдтэй эмгэнэл царайлсан Амбасэлмаа эмээд бид дасчээ. Хэвээр нь түгшүүртэй байдлаар яриулдгаар нь яриулаад явуулаачээ, гоё байдаг юм

7  |  12
Top