ДЭЭД ЗЭРГИЙН ЧАНАРТАЙ, БОЛОВСРУУЛСАН МОНГОЛ НООЛУУР ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРЛАА
2021 оны нэгдүгээр сарын 4-нд Лондон хотод төвтэй Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (Sustainable Fibre Alliance) олон улсын байгууллагаас нэгэн сайхан мэдээг дэлхий даяар цацсан билээ.
Тэр бол Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (SFA)-гийн баталгаажилттай боловсруулсан монгол ноолуур 2021 оны эхний улирлаас дэлхийн зах зээлд гарах болсон мэдээ байлаа.
Монголын Хөнгөн үйлдвэрийн түүхэнд тэмдэглэгдэх энэхүү амжилтын эзэн- “Ханбогд кашимер” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Ганцэцэгтэй сар шинийн босгон дээр уулзаж ярилцав.
-Танай хамт олонд баяр хүргэе! Энэ амжилтад хүрэхэд амаргүй байсан байх аа.
-Бидний 22 жилийн тууштай хөдөлмөрийн үр дүн юм даа. Манай компани Монголын ноос ноолуурын салбарын байгууллагууд дотроос анхны олон улсын стандарт ISO9001:2015-ыг авсан юм. 2019 онд манай үйлдвэрийн лаборатори олон улсын итгэмжлэлтэй болсон.
2020 оны зургадугаар сард бид Sustainable Fibre Alliance (SFA) байгууллагаар боловсруулсан ноолуурынхаа чанарт албан ёсны үнэлгээ хийлгэж, “Мөнгөн батламж”-ийн гэрчилгээг авсан. Ингэснээр манайх Монгол Улсаас анхны “Sustainable Fibre” үйлдвэр боллоо. 2021 оноос манай бүтээгдэхүүн “Sustainable” гэдэг шошготой дэлхийн зах зээлд гарч эхэлнэ.
-“Sustainable Fibre” гэдэг цолоо манай уншигчдад арай ойлгомжтойгоор тайлбарлахгүй юу?
-“Sustainable” гэж олон улсад трэнд болж байгаа хэв маяг юм даа. “Тогтвортой хөгжил” гэсэн утгатай. “Sustainable Fibre” гэж НҮБ-аас улс орнуудад дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхээр ажиллаж байгаа ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай ноос, ноолуур үйлдвэрлэгчид олгодог цол юм. Маш өндөр шалгууртай. Хамгийн энгийн жишээ нь, үйлдвэрлэлдээ ус, цахилгаанаа хэмнэдэг байх ёстой. Үйл ажиллагаандаа хүнээ дээдэлсэн, байгаль дэлхийдээ ээлтэй, хөгжлийг дэмжсэн бодлого баримтална гээд олон нарийн шалгуур, зорилттой.
Манайх Энэтхэг, Герман, Хятад, Япон, Солонгос зэрэг олон улсад ноолуур бэлтгэн нийлүүлж ирсэн. Тэр дундаа “Burberry”, “Prada”, “Chanel”-ийн бүтээгдэхүүн хийдэг Англи, Италийн том компаниудад боловсруулсан ноолуураа экспортолдог.
-Ковидоос болоод олон аж ахуйн нэгж хаалгаа барьсан 2020 онд танайхан маш үр бүтээлтэй ажилласныг сонсоход таатай байна...
-Манай компанийн хамгийн үнэт зүйл бол манай ажилтнууд. Тийм ч учраас компанийн маань эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлийн хамгийн түрүүнд хүнийг дээдэлсэн заалтууд бий. Хэдийгээр Ковидын үед дэлхий даяар эрсдэлтэй нөхцөл байдлыг туулж байгаа ч бид ажилчдынхаа орлогыг таслаагүй. Манай 500-аад ажилтны 90% нь эмэгтэйчүүд байдаг. Тэднийгээ ажилтай, орлоготой байлгахын тулд чадлаараа л зүтгэж байна. 2020 онд бид Америкийн зах зээл дээр гарч, Чикаго хотод салбараа нээсэн. Сонирхуулахад, АНУ-д амьдардаг монгол бүсгүй Чикагод манай дэлгүүртэй таараад “дэлхийд алдартай хоёр том брэндийн дунд нь монгол брэнд байхыг хараад омогшлоо” гэж нийгмийн сүлжээнд бичсэн байсан. Бидний хувьд Монгол гэсэн брэндийг дэлхийн зах зээлд нутагшуулахын тулд хичээн ажиллаж байна. Яагаад Франц, Италиас дэлхийн брэндүүд төрөөд байна вэ? Энэ бол нэг талаас төрийн бодлого, нөгөө талаас ард түмнийх нь зүтгэл юм. Монголчууд бид монголынхоо бүтээгдэхүүнийг үнэ цэнтэйгээр хэрэглэдэг болж байж, монгол брэнд дэлхийн зах зээлд нутагшина. Дэлхийн зах зээл дээр “Ханбогд кашмер” гэдэг брэнд төрвөл энэ бол зөвхөн “Ханбогд Кашимер”-ийнх биш “Монголын брэнд” гэж явна шүү дээ.
-Танайх ноолуур боловсруулагчаас ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болж хөгжиж дэвшсэн компани. Ноолууран бүтээгдэхүүнээ олон улсад экспортлохын тулд юунд их анхаарч байна вэ?
-2019 онд бид Сонгинохайрхан дүүрэгт үйлдвэрийн барилгаа барьж, Итали, Япон, Германы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник, төхөөрөмжөөр тоноглосон. Одоо бид сүлжмэл бүтээгдэхүүнийхээ загвар дизайн дээрээ анхаарч ажиллаж байна.
Манайх итали, солонгос, герман дизайнертай. Гадны дизайнеруудтай хамтарч, бүх коллекцоо гаргаж байгаа учраас манай дизайн маш өвөрмөц, өнгөний хувьд их өөр шийдэлтэй байгаа. Хойшид ч энийгээ алдахгүйг хичээнэ.
Бид ноднин тусгай технологиор, өөрөөс нь цацаг гаргасан шинэ загвар гаргасан юм. Тэгтэл манай итали дизайнер ““Dolce Gabbana”-гийн энэ жилийн загвар дээр таны ноднин гаргасан энэ загвар орсон байна билээ. Энийгээ хөгжүүлээрэй” гэж хэлж байна билээ.
Бид энэ жил Францын алдартай дизайнертай хамтран, коллекц гаргах төлөвлөгөөтэй байна. Ковид гайгүй болбол Италийн алдартай дизайнертай хамтарч, коллекц гаргаад, Милан хотод загварын том фэйшн шоу хийхийг хүсдэг.
-Танай компани дээр Европын Сэргээн босголтын банкны төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Энэ төслийнхөө тухай танилцуулаач...
-Энэ бол ядуу буурай орны эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл л дөө. Би гурван жилийн өмнө уг хөтөлбөрт бүртгүүлсэн юм. 2019 онд төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болж, манай “Ханбогд кашимер”-ийг сонгосон. Нийт 60 мянган еврогийн санхүүжилттэй. Төслийн хүрээнд таван гадаад зөвлөхтэй хамтарч ажиллаж байна. Зөвлөхүүд маань Монголд ирж, дизайн, сүлжмэлийн программын сургалт хийсэн.
Манайхаас 10 хүн ноднин, Ковидын яг өмнө Италид очиж сургалтад хамрагдсан. Бас Франц, Швейцараар явж, үйлдвэрүүд дээр дадлага хийсэн. Тэр сургалт бидний нүдийг нээж, их зүйлийг сурсан даа.
Одоо энэ төсөл маань онлайнаар хэрэгжиж байна. Долоодугаар сард дуусна. Зөвлөхүүдийн маань бидэнд өгсөн хамгийн том зөвлөгөө бол “дэлхийн зах зээл дээр очиж оршин тогтнох хэрэгтэй” гэсэн. Түүний тулд ингэж ингэж яв гэдгийг зураад, даалгавар өгөөд явж байгаа.
-Зөвлөхүүдийнхээ зөвлөснөөр өөрчилсөн, шинэчилсэн зүйл юу байна?
-Олон шинэ зүйл нэвтрүүлсэн дээ. Манай программистууд, дизайнерууд тооны машинаар биш Лора Фионагийн стандартаар, компьютер дээрээ программаа хийдэг болсон.
Ноолуурынхаа анхан шатны угаалгадаа байгальд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүллээ. Европын Холбооны стандартад нийцсэн олон өөрчлөлтийг хийж байна. “Та нар өмнөхөөсөө 50 жилээр үсэрч хөгжлөө” гэж зөвлөхүүд маань үнэлсэн.
-Одоо хоёулаа түүхий эдийн талаар ярилцъя. “Ханбогд кашимер” бол Монголын хоёр дахь том ноолуур бэлтгэгч, боловсруулагч компани. Хаанахын ноолуур хамгийн сайн чанартай байна?
-Сүхбаатар, Хэнтий аймаг, Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр гэх мэт хэдэн сумын цагаан ямааны ноолуур чанарын хувьд маш сайн байна даа. Манай “Хаан ширхэгт” брэндийн ихэнх нь Сүхбаатар аймгаас гарсан. Маш нарийн микронтой ноолууртай.
-Энэ нь юутай холбоотой байна?
-Дон ямаа байхгүй. Сүргийн бүтэц эрлийзжээгүйтэй холбоотой болов уу гэж бодож байгаа.
-Монгол ноолуурын ширхэг жилээс жилд бүдүүрээд байгаад үйлдвэрлэгчид их санаа зовдог юм билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бид энэ талаар судалсан. Манайхан ноолуурын гарцыг нэмэгдүүлэх гээд Дон ямаагаар их эрлийзжүүлсэн юм билээ. Түүний уршиг одоо хүртэл явсаар л байна. Энэ талаар эрдэмтэд ч бас хэлдэг.
Дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг Монгол Улс бэлтгэж байна. Их ноолуур авч байгаа мөртлөө сайн чанарын ноолуурын эзлэх хувь бага байгаа. Үржил селекцэд гаргасан алдаанаас болж, манай монгол ямааны ноолуурын микрон бүдүүрсэн. Ширхэг бүдүүрэх тусмаа түүгээр хийсэн бүтээгдэхүүн ноос шиг ширүүн болдог. Тэр хэрээр үнэ нь унадаг. Тийм болохоор манай компани Дон ноолуур авдаггүй. Аль болох нарийн микронтой, чанартай ноолуур авсан нь бидэнд ч өгөөжтэй, малчинд ч ашигтай. Тиймээс малчид маань малынхаа үржил селекцэд анхаарах шаардлагатай. Бид энэ талаар малчдад арав гаруй жил сургалт хийж байгаа.
-Малчдад юуг заадаг вэ?
-Ямаагаа самнахаас авахуулаад олон зүйл заана. Үржил селекцийн зөвлөгөө өгдөг. Бас чанаргүй ноолууртай олон ямаатай байснаас цөөхөн чанартай ямаатай байхын давуу тал, тооцооллыг гаргаж, аргачлалуудыг нь хэлж өгдөг. 1000 муу малтай байснаас 300 чанартай малтай байх нь ашигтай шүү дээ.
Малчид маань ч бас малынхаа угаалга, вакциныг цаг хугацаанд нь хийлгээд, малаасаа авч байгаа мах, арьс шир, ноолуур нь чанартай байвал орлого нь тасралтгүй өснө гэдгийг ойлгодог болж байна. Чанарын биш тооны араас хөөцөлдөөд байвал өөрөө ч их ядарна, бэлчээр ч хомсдолтой, байгальд ч ээлгүй, ер нь маш эрсдэлтэйг амьдрал, ган, зуд ч ойлгуулж байна. Сүүлийн үед эрлийз ямаатай айлууд тэрийгээ нядлаад, сайн ухнатай Өмнөговь, Сүхбаатар аймгуудаас ухна авч, үржил селекц хийх боллоо. Сүүлийн жилүүдэд гадаадын төсөл хөтөлбөрүүд бүгд малчид руу анхаараад эхэлчихлээ. НҮБ-ын “Кашмер платформ”-ын Удирдах Зөвлөлд манай компанийг оруулсан байна лээ.
-Ноолуурын үнийг тогтоохдоо танайх ямар бодлого барьдаг вэ?
-Зах зээлийн хамгийн өндөр ханшаар л авдаг. Манайх арван аймагт түүхий эд бэлтгэлийн сүлжээтэй. Бидэнтэй олон жил хамтарч ажилласан түүхий эд бэлтгэлийн агентууд, малчдын хоршоод бий. Шуудай савыг нь өгөөд явуулчихад л манай шаардлагын дагуу бэлдээд янзалчихдаг.
Дэлхийн том брэндүүд манайхыг “та нар малчдаас хямдхан ноолуур аваад, бидэнд үнэтэй зараад байна уу” гэдэг юм. Тэгэхэд нь бид хэлдэг. “Монголын малчид бол та нарын боддогоос өөр. Бүгд гар утастай, уулын орой дээр гараад хэдэн тийшээ яриад, интернэтээс мэдээлэл аваад, зах зээлийн үнийг мэдчихдэг” гэж. Зарим жил манай малчид дэлхийн зах зээлийн үнээс бараг дээгүүр зарсан байдаг юм. Сайн ноолууртай хүмүүс бол өгөх үнээ бүр сайн мэднэ. Дэлхий өөрчлөгдөж байна, түүнийг дагаад бид, бас манай малчид ч өөрчлөгдөж байна.
-Ярилцлагын төгсгөлд уншигчдад маань хандаж юу хэлэх вэ?
-Олон улсад алдартай эрдэмтдийн хийсэн саяхны нэгэн судалгаагаар, хамгийн насжилт өндөртэй хувцсаар ноолууран хувцас шалгарчээ. Хоёрт, байгальд ээлтэй, хамгийн хурдан задардаг, шингэдэг материалыг судалсан чинь бас л ноолуур тодорч. Гуравт, хүний биеийн дулааныг сайн хадгалдаг, биед хамгийн тухтай хувцсаар ноолууран хувцас шалгарсан байна билээ.
Монголын хувьд ноолуур бол алтны дараа орох үнэ цэнтэй, стратегийн бүтээгдэхүүн. Монголын цагаан алт. Ноолуурын чанар бол бидний зайлшгүй анхаарах ёстой асуудал. Тийм ч учраас монгол ноолуурыг дэлхийд таниулж, брэнд болгон гаргах зорилготой төслийг Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Монгол Улсад хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд хамгийн сайн чанарын ноолуурыг батламжлах стандартыг боловсруулж, “Хаан ширхэгт” сертификатыг олгохоор болсон. Ийм сертификаттай бүтээгдэхүүнд тусгай шошго зүүнэ.
Одоогийн байдлаар “Ханбогд кашимер”, “Говь, “Эвсэг” гэсэн гурван компани энэ сертификатыг аваад байна.
Манай компани байгуулагдсан цагаасаа ямагт чанарыг эрхэмлэж, ямар ч ажлыг хамгийн чанартай хийхийг, жаахан амжилтад хүрсэн ч бусадтайгаа хуваалцаж, нийгмийн өмнө хариуцлагатай байхыг хичээж ирлээ. Сүүлийн 12 жилийн турш Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгж, найдвартай татвар төлөгчөөр шалгарлаа. Олон жижиг үйлдвэрт хөл дээрээ босоход нь тусаллаа.
Энэ бүхний үр дүнд Монгол Улсын шилдэгийн шилдэг ноолуур үйлдвэрлэгчийн нэг болж, дээдийн дээд чанартай монголын “Хаан ширхэгт” ноолуураа дэлхийд таниулах эхний шанг татлаа. Одоо Монгол брэндийг дэлхийн зах зээлд нутагшуулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Тасралтгүй суралцаж байна. Байнга өөрийгөө хөгжүүлж, цаг үетэйгээ зэрэгцэж явахгүй бол бид дэлхийн энэ их өөрчлөлтөөс, энэ их хурдаас хоцорно.
Миний хувьд энэ хоёрдугаар сараас Харвардын их сургуулийн Бизнесийн сургуульд суралцаж эхэлсэн. Сургалтын хөтөлбөр нь гайхалтай юм билээ. Маш их зүйлийг сурна гэдэгтээ итгэж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 22 )
Ene huuhni hytad nohor anhnih zo gedeg daraagin nohor ma gedeg hun baisan 3 huuhed gargasan
Хүмүүс олон хятад нөхөртэй байсан, хятад нөхрийн хөрөнгийг залилаж аваад хөөгөөд явуулсан гэдгийг нь мэддэг л юм бна. Яашка байсан. Овоо сэргэлэн яшка шүү. Боловсрол бол байхгүй шдээ. У
Сонин юм биеэ үнэлэгч нар л өндийгөөд байх юм ямар ч боловсрол эзэмшээгүй .алтан бөгстэй юм бна
Olon hugshin hyatad iin hurungun deer suusan hujaa Ganaa a
Яадаг гэнээ боол шиг ажиллуулдагаа мэдэхгүй байж
юм хийсэн л хүн байна ш дээ манай энэ мунхаг нөхдүүд өөрсдөө юм хиыхгүй байж хүнийг л муулах юм
bolood ongorson ymig yadan olon hun muullj baih ym odoo mongol nohortei bolson shuu
eniig muulj baihaar mongold baigaa heden hyaagaa shahhaj gargawal yasan ym
Англиар Сайн байна уу? гэж мэдэхгүй хүн яаж Харвардад сурдаг байнаа. Монголдоо ч дээд боловсрол эзэмшээгүй., боловсролгүй хар наймаачин байж. Ичих булчирхайгүй хүн юм даа. Мөнгөөо бас гавьяат авсан. Ичиж амьдраасай
Дэлхий нийтээр тансаг зах зээл ковидын нөлөөгөөр хумигдаж байнадөө ноолуур зах зээл хумигдаж Говь хэдэн зуун ажилтнаа цомхотгож байна\nМонголд танигдаагүй энэ ямар компани вэ
Энэний хятад нөхрийг хэн гэлээ
Маш их амжилт хүсье. Монгол эмэгтэйчүүдийн, шаргуу, чин шударга хөдөлмөр зүтгэлээрээ дэлхийг байлдан дагуулнаа, яг ЧИНГИС ХААН шиг. Амжилт, бас дахин амжилт
Монголын ноолуурыг эх орондоо боловсруулж, монгол брэнд гаргаж, олон монголчуудыг ажлын байраар тогтвортой хангаж гавьяа байгуулж байгаа учраас монголын төр үнэлсэн нь бахархууштай.\nХарваас сайхан даруухан хөдөлмөрч мундаг хүн байна.Манай малчид монгол ын үйлдвэртээ ноолуураа өгч монгол хүмүүсээ ажилтай орлоготой болгоосой.Танай компани тэр ноолуур авдаг газрууддаа захиалга өгөөд сайн удмын ухна бэлтгэн бойжуулж дон ухнатай газруудад өгөх ажлыг хийгээсэй.
Я.н.х.а.н шүү дээ бүгд л мэднэ.эх орноо худалдахаас сийхгүй хөгшин хятадуудад биеэ үнэлсэн авгай даа
энэ үйлдвэр хэнийх юм бол
Mundag bnaa.
Manai mongolchuudiin ene teneg ataarxuu zan uu.Sain yavaa negnee dandaa eldveer xelj baidag. Uursduu biznes gedgiig medexgui belenchildeg ulsuud l iim xov jiveer xuutsulddug baix da\n
1. Цэл залуу гавъяатад баяр хүргэе! Хийж бүтээх үед нь урамшуулсан нь сайхан. Монгол ноолуурыг дэлхийд үнэлүүлж байгаад нь өгчээ.\n2. Дизайнераар гадаадынхныг ажиллуулах шаардлагагүй. Тэд бол тэндээ байдаг юмыг л хийнэ. Тэгэхдээ маш өндөр хөлсөөр. Харин манай монгол дизайнерууд тэнд нь байхгүй сонирхолтой загварын шийдэл гаргана. Худалдан авалт эрс сайжирна.\n3. Хөмсгөө зөв эвтэйхэн будах. Mанайд сайн make up, stylist зөндөө.
Я.н.х.а.н.ууд хятадуудтай нийлж малчдаас хямд үнээр авч цааш дамлаж байна.манай төр засаг энэ хятад мөнгө угаагчийг яагаад хяналтдаа авахгүй бна
Малчдаас ноолуур хямд үнээр авч угааж гадагшаа дамлан зардагаа их юманд бүү бод. Хэзээдээ бас Аж үйлдвэрийн гавьяат мавьяат вэ Ичиж үхээсэй
Бага бүлтэр
Covid-21 show уу юу ?