Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна.
Тиймээс эдгээр алдаа дутагдлыг цаашид гаргуулахгүйн тулд удирдлагын шинэ менежмент хийхээр болсон.
Нэг ёсондоо “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлж байна.
Эхний ээлжинд амаржих газрын даргад хариуцлага тооцоод, дараагийн удирдлага томилогдох хүртэл Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг ажиллана” гэлээ.
Цаашид Нийслэлийн Эрүүл мэндийн газар иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллана.
Мөн эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны шилдэг туршлагыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.
Сэтгэгдэл ( 7 )
ene avgai odoo hurtel halagdaagui yugaa hiij bsiin
зөв шийдвэр гаргасан удирдлагуудад нь баяр хүргэе. Өргөө амаржих газар арай арай л байсан юм
Баясгалан гэж нэг балайрсан тархины тураал мөнгөний шуналтай авгайг зайлуулсан нь оновчтой болов. Эх нярайн эрүүл мэндэд тустай.
Тэгмээр дээ. 1р төрөх бүр дэндээд байсын
Nii nuugui l yarihad 1r turuh ter mungu harj haritsdagaa l bolih heregtei. Mash hund surtaltai. Uuruuruu turuh bolomjgu aartsag jijigtei huniig huuhed n tom bhad buruu hemjee avch buten 24 tsag uuruur n turuuleh gd uzdeg gazar shd. Shat shatandaa hariutslaga muutai gazar. Dahij zuglehiin argagu bolgodog
Захиргааны шүүхд нэмг ын даргын тушаалыг гомдол гарга. Тэртэй тэргүй хуулиин хувьд ч бүх талаар ялна Баясгалаан
Нөгөө өөрийн газрын эх хүүхэд хариуцсан мэргэжилтэн Октябрь гэж хүнээ явуулаарай архи ууж эмнэлэг сувилал хэссэн ёс зүйгүй нөхөр бий шүү