Б.Болдсайхан: Өдий хүртэл дэмжсэн бүх хүмүүст гүнээ мэхийн талархмой

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 02 сарын 16

Зургийн тайлбар|  “Зүрх мартахгүй” төсөл: 5 сартай нярайн зүрх цоо эрүүл болж, эмнэлгээс гарав

Нэг хүртэлх насны нярайн эндэгдлийн хамгийн түгээмэл шалтгаан нь зүрхний төрөлхийн гажиг байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. 

Тэгвэл “Зүрхний болон гол судасны төрөлх гажигийн мэс заслын“ эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь хариуцахаар болсон таатай мэдээ байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хурлаар  “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл танилцуулагдан, дэмжигдэн, батлагдаж ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн байна.

Тэгэхээр зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүд цаг хугацаа алдалгүйгээр хагалгаа хийлгэх, эрүүл болох боломж ийнхүү бүрдэж  байна.

Тодотгоход, зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийг аврах, амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг Монголчууд хэдийнэ мэддэг болсон биз ээ. Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан эмчийн санаачлагаар эхэлсэн “Зүрх мартахгүй” төслийн баг 2020 оны тавдугаар сараас эхлэн хүүхдүүдэд хагалгаа хийж буй юм. Тэд одоогийн байдлаар 40 гаруй хүүхдэд мэс засал хийсэн нь бүгд амжилттай болоод байна. 2027 он гэхэд 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх зорилго төслийн багт бий.

Цаашид  төрөөс энэ төрлийн хагалгааны зардлыг шийдвэрлэснээр илүү олон хүүхдэд  хагалгаа хийх боломж бий болох нь.

Энэ төрлийн хагалгаа нь эмч мэргэжилтнүүдээс өндөр ур чадвар шаардахын сацуу өртөг өндөр хагалгаа байдаг. БНХАУ-д гэхэд 40-60 сая төгрөгөөр хийдэг бол БНСУ-д 80-240 сая төгрөгөөр хийгддэг хагалгаа аж.

Харин манайд хамгийн хямд буюу 10 сая төгрөгийн зардлаар хийдэг ч хүмүүсийн амьдралын боломж нөхцөл тааруугаас үүдэн хүндрэлтэй байдал үүсдэг. Тиймээс ч “Зүрх мартахгүй” төсөл эхэлсэн байдаг.

Тэгвэл төрөөс  “Зүрхний болон гол судасны төрөлх гажигийн мэс заслын“ эмчилгээний зардлыг даах болсонтой холбоотойгоор Б.Болдсайхан эмч байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр “Бүүр инээд баяр хүрээд байна... Гэхдээ бас зөрүү хаах хандив хэрэг болно оо. Хавсарсан, хүндэрсэн, өөр өвчин даамжирсан... гээд... гэхдээ л ихэнх зардал даатгалаас. Өдий хүртэл дэмжсэн бүх хүмүүст, хандив өгсөн 700-аад ХҮН, 30-аад байгууллагад гүнээ мэхийн талархмой” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.217) 2021 оны 02 сарын 21

та бидэнд хэрэгтэй,хийж гүйцээх ажил танд маш их бгаа түмний сэтгэл танд юм бна лэ

0  |  0
Munkhenhk Энхмөнх(66.181.161.81) 2021 оны 02 сарын 20

Таны бие сайн болж байгаад баяр хүргэе. Та минь биеэ сайн гамнаарай улам сайн гам барих хэрэгтэй . Хүн хүнийг хайрлахгүй шүү . Та эрүүл бол монголчууд эрүүл шүү .

0  |  0
Zochin(66.181.181.239) 2021 оны 02 сарын 17

Burhan shig Bundan emchiin maani huu Altan gartai bundan zurhnii burhan emch mini hurdan edgeed ard tumendee achlalaa uzuuleerei. Taniig maani huleej baigaa huurhun zurhnuud zunduu bsiga shuu. Emch tanidaa bayarlalaa. Bie.ee sain bodooroi. Mongolchuud tanidaa bugd hairtai shuu❤️

0  |  0
enkhtsetseg chin(111.199.56.67) 2021 оны 02 сарын 17

odoogoor turshilt sh tee, bolij uzee,osoltoi!\nBVVBUR, ICHIJ AMIDAR

0  |  0
zingaa(111.199.56.67) 2021 оны 02 сарын 17

demii gar! jijigchin, buur ardiin jijigchin, dadlagiin emch naraar turshilt hiidgee bolison bzdee, muu hun muuhai hun.

0  |  0
zingaa(111.199.56.67) 2021 оны 02 сарын 17

demii gar! jijigchin, buur ardiin jijigchin, dadlagiin emch naraar turshilt hiidgee bolison bzdee, muu hun muuhai hun.

0  |  0
Иргэн(150.129.141.204) 2021 оны 02 сарын 17

Та хурдан тэнхрээрэй. Олон хүний чин сэтгэлийн халуун дулаан энерги хүртэх эрхтэй хүн шүү.

2  |  0
сайн сайхныг дэвшуул(77.38.148.28) 2021 оны 02 сарын 17

Сайн эмч, хурдан эдгэрч илааршаарай

5  |  0
Зочин(66.181.190.165) 2021 оны 02 сарын 17

Танийл ач, бурхан өршөөг буянтай эмчийг минь урт наслаж удаан жаргаарай

4  |  0
Zochin(64.119.24.43) 2021 оны 02 сарын 19

Ene hoshnogiin mundag emch gej yuu baidag yum. Hudlaa poprood. Buh zuiliig munguni nudeer hardag novsh. Odoo uvchin gedeg yu baidgiig, sanhuugiin bolomjgui hund yamar baidgiig yas mahandaa shingetel oilgoj bgaa bailgui dee

0  |  13
w(66.181.181.17) 2021 оны 02 сарын 16

bayarlalaa

1  |  0
эгэл(64.119.26.120) 2021 оны 02 сарын 17

Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэдэг дээ Танд амжилт хүсье

4  |  0
Монгол(202.9.47.1) 2021 оны 02 сарын 16

САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН ӨӨРИЙГӨӨ ҮРГЭЛЖ СУРТАЛЧИЛЖ ,РЕДАМДДАГГГҮЙ Л ЮМ ДАА. 3-ЭМНЭЛЭГИЙН ХАГАЛГААНЫ ЭМЧ НАР ИХ ГАЙХААД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ТЭГЭЭД Ч ТӨРИЙН ОРДОН РУУ САЛААВЧ ҮЗҮҮЛДЭГ МУНДАГ ДАА.

0  |  0
Уншигч(66.181.182.25) 2021 оны 02 сарын 16

Мундаг шүү, хурдан эдгээрэй, таны санал төсөл амжилттай болж байна.

2  |  0
Зочин(103.10.23.129) 2021 оны 02 сарын 16

Эмчээ хийгээд явж байгаасай дарга болвол нэр хүнд нь навс унана хайран сайхан залуу эмч нарыг маань дарга гээч алуурчин алж бна

2  |  0
Энэ(202.179.27.171) 2021 оны 02 сарын 19

Энэ хүн зүрхэнд талархаад байгаа юм уу, хийлгэсэн хорт хавдрын хагалгаандаа талархаад баймаар юм. Мөнгө хүнийг ийм болгодог аж.

1  |  11
zochin(202.179.27.108) 2021 оны 02 сарын 16

mundag emchdee eruul ench ,urt udaan amidrachiig chusen erooe

6  |  0
Top