10 их наядын төлөвлөгөө АВЛИГААС АНГИД  хэрэгжих болтугай

2021 оны 02 сарын 16

Шинэ Ерөнхий сайдаар удирдуулсан Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Гурван жилийн хугацаанд хэрэгжинэ гэх  уг төлөвлөгөөний хар зураг л одоогийн байдлаар гараад буйг тодотгох нь зөв байх. Нэг хоёр сарын бус, нэг хоёр их наядын бус илүү урт хугацааны, илүү өндөр зардалтай төлөвлөгөө эхний байдлаар яригдаж байна.

Бүтцийн хувьд гажуудалтай, ужиг асуудалтай Монголын эдийн засаг цар тахлын  улмаас дөрвөн улирал дараалан хасах үзүүлэлттэй гарах нь тодорхой байгаа энэ үед төр засгаас шийдвэртэй, дорвитой алхам хийх, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

Чухам харин шинэ Засгийн газрын хэрэгжүүлнэ гэж буй 10 их наядын төлөвлөгөө “бай”-гаа онох уу, эдийн засгийн эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулж, хүнээр жишвэл цусны эргэлтийг нь хэвийн болгоход бодитой үр дүнгээ хамгийн наад талын хугацаагаар тооцоход хэдийгээр өгөх вэ гэхчлэн асуудлууд гол юм.

Цар тахал эдийн засгийн бүхий л салбарууд, сувгуудад ямар нэг байдлаар нөлөөллөө үзүүлж буйг өнгөрсөн жил гаруйн хугацаанд бид хангалттай харсан. Монгол Улс энэ долоо хоногийн сүүлээс коронавирусний эсрэг вакцины татан авалтыг хийж эхлүүлэх ч эхний байдлаар зорилтот бүлгийг хамруулна. Бүгд хамрагдах хүртэл тодорхой хугацаа шаардлагатай. Түүнчлэн вакцины үр дүнгийн асуудал гэхчлэн биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд бий. Энэ юу гэсэн үг вэ гэхээр эдийн засгийн идэвхжилийг өшөө олон улирал дараалан унагахгүй байхад төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлага өндөр хэвээрээ байна.


 

Засгаас танилцуулсан 10 их наядын багц төлөвлөгөөний задаргааг сануулахад:

 

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3  хувийн хүүтэй, 3  жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгоно

 

  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх 2 сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулна

 

  • Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, Ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг зарцуулна

 

  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг зарцуулна

 

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг зарцуулна

 

  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх. Тодруулбал,  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгохоор тусгасан байгаа юм.

 

 

Эдгээр арга хэмжээнүүдийн талаар эдийн засагчид янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Өмнө нь зарлагдаж байсан үр дүн багатай хөтөлбөрүүдийн түүхийг давтах вий гэж хэлэгсэд ч байна.

Гэхдээ түрүүн хэлсэнчлэн эдийн засгийн нөхцөл байдлаа зөв оношилсон, “бай”-ндаа туссан дэмжлэгүүд зайлшгүй хэрэгтэй байгаа гэдэгтэй бүгд л санал нийлцгээж байгаа юм.

10 их наяд гэдэг тоо нь их ч төлөвлөгөө хэрэгжих хугацаа нь 3 жил буюу нэг жилд 2-3 их наядын дэмжлэгийг эдийн засагт оруулна гэсэн үг. Энэ хэмжээний мөнгийг шингээх чадвар эдийн засагт бийг эдийн засагчид хэлж буй юм.

Өнөөдрийн мэдээллийг харахад Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн гишүүдийн хамтарсан тушаалаар байгуулсан “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн санал боловсруулах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгасан асуудлуудыг хэлэлцжээ. Тухайлбал, төлөвлөгөөнд тусгасан ажлын байрыг дэмжих зээл олгох, ипотекийн зээл, Монголбанкны репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ болон хөдөө аж ахуйг дэмжих зээлийн талаар уг хурлаар хэлэлцэж, төлөвлөгөөг боловсруулан СТБЗ-д танилцуулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг Төв банкнаас өгсөн.

Нэг зүйлийг тодотгоход, эрүүл мэнд, эдийн засгийг хамтад нь эрсдэлээс гаргана гэх тодотголтой уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх бүх шат дамжлага АВЛИГААС АНГИД байх хэрэгтэй болов уу.

Монголд бүх шатанд авлига үүрэлчилсэн нь нууцгүй үнэн учраас энэ хүнд үеийг давах, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоно гэж тооцсон төлөвлөгөөгөө авлигад бариулчихгүй хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Эдийн засагч Б.Эрдэнэбатаас КОВИД & ЭДИЙН ЗАСАГ сэдвийн хүрээнд ярилцлага авахад “Монголд хэрэгжиж буй мөнгөний болон сангийн бодлого, шийдвэрүүдийн нэр, санааг нь гаднаас хараад буруу гэж хэлэхийн аргагүй байдаг. Харин бодитоор яаж хэрэгжих вэ гэдэг нь, ялангуяа аалзны тор мэт авлигадаа баригдчихсан эдийн засагтаа хэрхэн дэмжлэг үзүүлэх нь маш том асуудал. Учир нь авлигын тогтолцооны үндэс, суурь нь төрөөс эдийн засагт оролцох оролцоон дээр тулгуурладаг. Үүнийг жишээ нь бид ажиллах хүч, хүн амын чамгүй хэсгийг ажил, орлогоор хангадаг жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор байгуулсан санг хэрхэн тоносноос нь бэлхнээ мэднэ. Баригдсан нь л энэ болохоос баригдаагүй нь, баригдсан ч олон нийтийн анхааралд тэгтлээ өртөөгүй нь мөн бий” гэж байсныг тодотгоё.

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн:(192.82.67.251) 2021 оны 02 сарын 17

Өнөөгийн гажуудсан тогтолцоо, эрх мэдэлтнүүдийн байж байгаа нь авилгыг хумих нь юу л бол, эргэлзэж байгх.

0  |  0
Үнэн(103.26.194.143) 2021 оны 02 сарын 17

Ажлыг байрыг бэхжүүлэх аан-дээ дэмжих гэж байгаа бол их эхлээд татвар даатгалын шимтгэлүүдээ багасгахаас эхлэх хэрэгтэй \nҮнэхээр эдийн засгаа дэмжиe гэвэл эдийн засаг дахь төрийн оролцоог бүр мөсөн үгүй хийх хэрэгтэй \nТөрөөс их оролцоотой хөтөлбөр эцэст нь Монгол шиг улсад авилга хүнд суртал болоод юу ч биш болно\nҮнэхээр хөгжьe гэж байгаа бол төрийн данхар БҮТЭЦЭЭ ядаж 50 хувь тэр дотроо цэрэг цагдаа гэсэн төрөөс идэж уухаас өөр ид шидгүй салбаруудыг 50с дээш хувиар цомхотгохоос эхлэх хэрэгтэй

0  |  0
(139.5.216.231) 2021 оны 02 сарын 16

ene eeljiihench tsum hiihenedee,

0  |  0
mjl(66.181.161.36) 2021 оны 02 сарын 16

mongo huulegchidees ard tumnee hamgaalj baga eh uusvertee sanhuujilt hiij baigaa zasagtaa bayrallaa

1  |  0
Zochin(64.119.24.43) 2021 оны 02 сарын 16

Yag haragdaach

0  |  0
RS(202.9.40.32) 2021 оны 02 сарын 16

Үнэхээр зөв үндэслэлтэй манай орны нөхцөл боломжид түшиглэсэн шинжлэх ухааны ололт амжилт туршилтанд шалгагдсан санал санаачлага төсөл хөтөлбөрийн төвшинд боловсрогдсон үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэж ажилийн найдвартай байруудыг бий болгож чадах компани аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй урт хугацаат зээлийг олгох хэрэгтэй.Харин нөгөө алдартай ЖДҮ-дэд өгдөг шиг юм болгоод хөгөө таривдаа.Таны хажууд тэр талын мэрэгжилтэнүүд зөвлөхөөс чинь эхлээд байгаа шүү.Би цогц төлөвлөгөөг дэмжиж байна ингэж нэг зоригтой үзээд алдавал алдая оновол оноё хямрал эрсдэлийг сөрөх нь л зөв зүгээр хэвтэж байгаад үхэлт

1  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.89.223) 2021 оны 02 сарын 16

Энэ хөтөлбөрийг ЗГ маш хатуу хяналт дор хөндлөнгийн хяналттай хэрэгжүүлэхэд манай улс АВТЛГАГҮЙ ОРОН БОЛОХ ЭХЛЭЛ БОЛНО ГЭЖ БАТ ИТГЭЖ БАЙНА.\nАВИЛГА ОРУУЛАХ ГЭЖ ОРОЛДОХ БҮРТ НЬ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЭХЛЭХ ЁСТОЙ

1  |  0
Top