САЙН МЭДЭЭ: Б.Болдсайхан эмчийн хагалгаа амжилттай болж, эх орондоо ирж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

"Зүрхний" гэгддэг Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдарын улмаас эмчилгээ хийлгэхээр 2021.01.22-ний өглөө МИАТ-ын ачааны карго нислэгээр БНСУ-ыг зорьсон.

Тэрбээр зүрхний төрөлхийн гажигтай төрсөн хүүхдүүдийг аврах, амьдрал бэлэглэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг санаачлан, 2020 оны тавдугаар сараас эхлэн хүүхдүүдэд хагалгаа хийж буй юм. Тэд одоогийн байдлаар 40 гаруй хүүхдэд мэс засал хийсэн нь бүгд амжилттай болоод байна. 2027 он гэхэд 1000 хүүхдийг мэс засалд оруулж, бүрэн эдгээх зорилго төслийн багт байдаг. Тэгвэл тун саяхан  “Зүрхний болон гол судасны төрөлх гажигийн мэс заслын“ эмчилгээний зардлыг улсаас даах шийдвэр гарсантай холбогдуулан Б.Болдсайхан эмч байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “Бүүр инээд баяр хүрээд байна... Гэхдээ бас зөрүү хаах хандив хэрэг болно оо. Хавсарсан, хүндэрсэн, өөр өвчин даамжирсан... гээд... гэхдээ л ихэнх зардал даатгалаас. Өдий хүртэл дэмжсэн бүх хүмүүст, хандив өгсөн 700-аад ХҮН, 30-аад байгууллагад гүнээ мэхийн талархмой” гэжээ. БНСУ руу хорт хавдраа эмчлүүлэхээр нислэг үйлдэхээс хэдхэн цагийн өмнө Б.Болдсайхан эмч "Зүрх мартахгүй" төслийнхөө хүрээнд зүрхний ховдолын цоорхой нөхөх хагалгаагаа амжилттай хийгээд мордож байв.

Тэгвэл "Зүрх мартахгүй" төслийн санаачлагч, зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайханы өөрийн хагалгаа, эмчилгээ нь амжилттай болж, өнөөдрийн Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 02 сарын 20

Олны танил хүмүүс тийм ч чухал биш харин жирийн ард иргэд гайхалтай энгийн сайхан хүмүүс байдаг. Гэхдээ нийт нь нэгийн төлөө санаа тавьж байгаа нь сайшаалтай.

0  |  0
Unshigch(66.181.180.19) 2021 оны 02 сарын 19

Yamai daa.\n

0  |  0
(59.153.114.240) 2021 оны 02 сарын 19

hulgaich

0  |  0
Зочин(122.201.21.220) 2021 оны 02 сарын 19

Энэ мэт нь хандив авхаар бусад нь одоо тэгээд яг яахийм болж байна аа?

0  |  0
Зочин(64.119.24.43) 2021 оны 02 сарын 19

Үндсэн хуулиар ард түмний баялаг болох нүүрс ухаж баяжиж байгаа гэр бүлүүдийн нэг дээ. Үйл эдлэнэ дээ хөөө

1  |  0
Зочин(64.119.24.43) 2021 оны 02 сарын 19

Үндсэн хуулиараа ард түмний өмч болох газрын баялаг нүүрс ухаж баяжиж байгаа гэр бүлийн нэг дээ. Ээлж дараалан үйлээ эдлэнэ гэдэг энэ дээ

1  |  1
зочин(202.179.26.205) 2021 оны 02 сарын 19

Олон бяцхануудын амийг аварсан эмчид баяр хүргэе, эх орондоо тавтай морил

0  |  0
Z(202.9.46.84) 2021 оны 02 сарын 19

Эрүүл энхийг хүсье

1  |  0
Zochin(64.119.22.17) 2021 оны 02 сарын 19

Za ashgui dee,sanaa zovj baisiin,buyantai emch mini hurdan,sain edgereerei

0  |  0
zochin(2.3.165.130) 2021 оны 02 сарын 19

ashgvidee Buyantai emchdee ervvl enhiig hvsie

1  |  0
Bat(192.82.74.233) 2021 оны 02 сарын 19

Эх нутагтаа тавтай морил.Түргэн эдгээрэй.

1  |  0
Зочин х(122.201.22.199) 2021 оны 02 сарын 20

Баяр хүргэе хурдан эдгээрэй эх орондоо тавтай морил

4  |  0
Мундаг(66.181.181.18) 2021 оны 02 сарын 19

Баяр хүргэе

2  |  0
Top